Гадаад мэдээДЭЛХИЙ

Казахстаны талд 200 жилийн дараа тахь эргэн ирлээ

Казахстан улсад 200 гаруй жилийн өмнө устгаж үгүй болсон тахь буюу Пржевальскийн адууг дахин нутагшуулж эхэлсэн байна.

Нутагшуулж буй долоон тахийн дөрөв нь Берлин, гурав нь Праг улсаас иржээ. Энэхүү ажлыг явуулж буй хүмүүс ирэх таван жилийн дотор 40 тахийг Төв Азийн талд нутагшуулах зорилготой байгаа юм.

Тахийг авчирсан Праг хотын амьтны хүрээлэнгийн хэвлэлийн төлөөлөгч Филип Машек “Тахь бол дэлхий дээр үлдээд буй цорын ганц зэрлэг адуу. Мустанг нь гаршуулсан морь зэрлэгшсэн төрөл зүйл” хэмээжээ.

Эхэндээ найман тахь нутагшуулахаар төлөвлөж байсан гэж Масек хэлсэн юм. Гэвч нэг тахийг Прагаас онгоц хөдлөхийн өмнө амьтны хүрээлэн рүү буцаах шаардлага гарсан байна.

Түүний хэлснээр буцаасан тахийн толгой нь эргэсэн мэт шинж тэмдэг үзүүлж, газарт суужээ. Нислэг урт хугацааны турш үргэлжлэх тул удаан газар суух нь тахийн цусны эргэлтэд сөргөөр нөлөөлөх учраас буцаасан аж.

Зэрлэг морийг Казахстаны талд дахин нутагшуулснаар бүс нутгийн биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэхэд тус болно гэж Машек хэлжээ.

Эх сурвалж: France24

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 11, 2024 11:53

Буяндорж оо, Праг улс гэж ямар улс хаана бн?

Зочин
Зочин
6 сар 11, 2024 13:42
Reply to  Зочин

Хахаха. Бас Берлин улс гэж?

Зочин
Зочин
6 сар 12, 2024 13:45

Энэ хэнд хэрэгтэй юм

Холбоотой мэдээ

Back to top button