Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын тэргүүн хатагтай брэндийн цүнх авсан хэргийг зөрчилгүй гэж үзжээ

Өмнөд Солонгосын Авлигатай тэмцэх газар тэргүүн хатагтай Ким Кён Хи брэндийн цүнх бэлэгт авсан талаарх гомдлыг шалгаж дууссанаа мэдэгдэж ямар нэгэн зөрчил байхгүй гэж үзжээ.

Өнгөрсөн жил “Voice of Seoul” нэртэй YouTube дээр үйл ажиллагаа явуулдаг мэдээллийн суваг нэгэн бичлэг нийтэлсэн юм.

Тус бичлэг дээр 2022 оны 9-р сард Сөүл хотод болсон уулзалтын тухай гардаг байна. Солонгос-Америк гаралтай пастор Чой Жэ Ёо Ким Кён Хид 3 сая вон үнэтэй Dior брэндийн гар цүнх өгсөн талаар бичлэг дээр гардаг.

Ким Кён Хи “Яагаад ийм зүйл дандаа авчирч ирээд байгаа юм бэ? Гуйя, ингэх шаардлага байхгүй” гэж хэлсэн юм. Дүрс дээр Ким Кеон Хи цүнхийг авч байгаа нь бичигдээгүй ч ширээ дээр цүнх байгаа нь гарчээ.

Ийм учраас өнгөрсөн арванхоёрдугаар сард Ардчилалд Оролцох Иргэдийн Эвсэл гэх байгууллага Авлигын эсрэг болон Иргэний Эрхийн Хороонд Ерөнхийлөгч Юн Сок Ёль, түүний эхнэр болон пасторыг авлигын хуулийг зөрчсөн хэргээр гомдол гаргасан.

Харин Авлигын эсрэг агентлаг авлигын эсрэг хуульд олон нийтийн албан хаагчдын эхнэрүүдэд шийтгэл ногдуулах дүрэм байхгүй гэх шалтгаанаар Ким Кён Хигийн хэргийг хаахаар шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button