Бизнес мэдээ

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

Урам зориг, баяр бахдалаар дүүрэн өдрүүдийг хуваалцаж, тамирчин хүний мөрөөдөл биелэх мөчийг дэргэдээс нь үзэх боломжийг ХААН Банк харилцагчдадаа олгохоор VISA-тай хамтарсан картын урамшуулалт аяныг 2024.04.01-2024.05.31-ний өдрийг дуустал зарласан билээ. Энэ хугацаанд ХААН Банкны болон гадаадын ПОС төхөөрөмжид VISA картаа уншуулсан болон олон улсын вэбсайтаас онлайн худалдан авалт хийсэн 300,000₮ тутамд нэг тохирлын эрх олгон Парисын олимп үзэх эрхээр 4 харилцагчийг урамшуулахаас эхний хоёр харилцагчийг 2024.05.01-ний өдөр  ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулсан юм.

Тэгвэл тус аяны сүүлийн тохирлын эздийг өнгөрсөн баасан гарагт тодруулж, “Парис-2024” зуны олимпын наадам үзэх эрхийн батламжийг өнөөдөр гардуулан өглөө. Тодруулбал, 2024.05.01-2024.05.31-ний өдрийг дуустал аяны болзол ханган тохирлын эрх авсан оролцогчдоос 2 харилцагчийг шууд дамжуулан тодруулсан юм.

  • Н*Р*Н*Э*Э*, 9911****
  • Т*М*Н*Э*Б*Р*Л, 9981****

“Парист  хүргэх VISA” аяны эзэн болсон харилцагчдадаа халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button