Гадаад мэдээДЭЛХИЙ

Солонгос өсвөр насныхны дунд “усны дэглэм” нэртэй аюултай тренд үүсэв

БНСУ-д өсвөр насны хүүхдүүдийн дунд “усны дэглэм” нэртэй зөвхөн ус ууж, хоол идэлгүй жингээ хасдаг аюултай тренд үүссэн байна.

Кёнги мужийн Ёнгинд хотод амьдардаг 18 настай оюутан Пак бараг долоо хоногийн турш "усны дэглэм" барьж байгаа аж. Энэ хугацаанд тэрбээр өлсгөлөн байж, ус, давс болон зарим тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнээс өөр юу ч хэрэглээгүй юм

Түүний зорилго бол өндрөөс жингээ хасаад 120 хүргэх. Өндрөөсөө жингээ хасаад ийм тоо гарч байвал нь төгс жин тэр итгэдэг байна. Одоо Пак 160 сантиметр өндөр, 47 килограмм жинтэй. Тэр зунаас өмнө нэмж долоон килограмм хасахаар зорьж буй.

Пактай адил өсвөр насны олон Солонгос охид зуны улиралд бэлдэн, "усны дэглэм" барьж эхэлжээ. Энэхүү хэт туйлширсан дэглэм нь олны танил хүмүүс дасгал хөдөлгөөн хийлгүйгээр хурдан жин хассан гэх мэдээлэл гарсны улмаас өсвөр насныхны анхаарлыг татсан байна.

Даваа гаргийн /2024.06.10/ байдлаар Instagram-д “усны дэглэм” гэсэн хэштагтэй 1,000 гаруй пост нийтлэгдсэн бол YouTube дээр хүмүүс усны дэглэмээр хэрхэн жингээ хассан тухай туршлага, хоолны дуршлаа дарах зөвлөгөөг хуваалцсан хэд хэдэн видео бичлэгүүд нийтлэгджээ.

“Би өлсөж байна, гэхдээ өлсөхөөс илүү толгой эргэхийг тэвчих хэцүү байна” гэж нэгэн хэрэглэгч X дээр (хуучинTwitter) бичжээ. Олон хэрэглэгчид мөн сар гаруй хугацаанд турш мацаг барьж, 10 гаруй килограмм жин хассан гэж бичсэн юм.

Үндэсний эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнээс өнгөрсөн жил гаргасан тайланд дурдсанаар өсвөр насны эмэгтэй анорекситэй өвчтөнүүдийн тоо дөрвөн жилийн дотор долоо дахин нэмэгдэж, 2018 онд 275 байсан бол 2022 онд 1,874 болжээ.

Энэ эмгэгтэй хүмүүс нь жингээ нэмэхээс маш их айдаг, туранхай ч гэсэн анорекситэй хүмүүс жингээ хасах арга хэмжээ авдаг юм.

Гэвч мэргэжилтнүүд ийм хэт туйлширсан дэглэм нь өсвөр насныхны бие махбодын болон сэтгэн бодохуйн хөгжилд сөрөг нөлөө үзүүлж, хоол тэжээлийн дутагдал, ясны сийрэгжилт, хоолны эмгэг зэрэг янз бүрийн эрүүл мэндийн асуудал үүсгэдэг болохыг анхааруулж байна.

Эва Үндэсний Их Сургуулийн Мокдон эмнэлгийн гэр бүлийн эмчийн профессор Сим Кён-вон “Эмч нар өсвөр насныхан эрүүл мэндээс илүү гадаад үзэмж төрхөд анхаарч хоолны дэглэм барихыг эсэргүүцэж байна. Хүмүүс их хийж буй завсарлагатай мацаг барилтыг ч мөн 16 цагаас илүү хугацаанд хийхгүй байх хэрэгтэй. Өсвөр насныхан үүнээс илүү удаан хугацаагаар мацаг баривал аюултай үр дагаварт хүргэж болзошгүй” гэж хэлжээ

Ганбук Самсунг эмнэлгийн гэр бүлийн эмчийн профессор Кан Жэ-хён мөн “Хүний биед уураг, өөх тос зэрэг олон төрлийн шим тэжээл шаардлагатай тул зөвхөн эрдэсжүүлсэн ус, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнээр шим тэжээлийн дутагдлыг нөхөхөд хэцүү байдаг” хэмээсэн юм байна.

Зарим хүмүүс Солонгост гадаад үзэмжийг шүтэх үзэл түгээмэл байгаа нь “усны дэглэм” гэх тренд үүсэхэд нөлөөлсөн гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-06-12 21:20

Солонгос охид чөргөр ямарч сайхан харагдахгүй харин орос охид гоё

Хангай
Хангай
2024-06-13 22:42
Reply to  Зочин

Орос охид хөөрхөн үнэн шүү.эгдүүтэй харагддаг.

Зочин
Зочин
2024-06-13 09:59
Reply to  Зочин

Хулмас нь уу

ЗЗочин
ЗЗочин
2024-06-13 13:50

Яанаа �######�гүй дээрээс нь мах шөлгүй юу нь сайхан бгаан. Элдээд иавтчихсан гамбир шиг л харагддаг ш дээ.

Хангай
Хангай
2024-06-13 22:39

Мэдрэлийн өвчин эмгэг байхаа даа.хоол байхад өлсөөд явж байдаг.мэдрэл т�##�аас нь сайн үзэж зөвлөх хэрэгтэй болвуу.

Холбоотой мэдээ

Back to top button