Top StoriesНийгэм ярилцлага

Тэнгэр шинжээчид: Баруун зүгтээ гандуу, зүүн урдуураа үер устай зун болно

"Тэнгэр шинжих ардын ухаан" cоёлын биет бус өв тээгчид ирж буй улирлын өнгийг нар сар, өвс ургамал, мал амьтан мөн билгийн тооллын тодорхой өдрүүдэд тохиолгыг нь харж шинждэг. Бид энэ удаад Ховд аймгийн Мөнххайрхан сумын малчин Т.Батсүх, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын малчин Ё.Хайнзан, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын малчин Б.Лхамжав нартай луу жилийн зуны тэнгэр шинжээ хэрхэн буусан талаар ярилцлаа.

-Мал хотондоо их хөдөлгөөнтэй байх, усны шувуу оройтож ирэх нь гандуу зуны дохио-

Т.Батсүх: "Намрын эхэн сарын 22, дунд сарын 19, адаг сарын 17, өвлийн эхэн сарын 15, дунд сарын 13, адаг сарын 11, хаврын эхэн сарын 9, дунд сарын 7, адаг сарын 5-нд сар мичдийн тохиолгоос шинжээ хийнэ. Мөн сар бүрийн шинийн 1, 2, 3-ны сар их тодорхой мэдээлэл өгдөг.

Энэ зуны тухайд баруун талдаа гандуу, урд зүгээрээ бороо хур ихтэй, үер бууж магадгүй. Баруун аймгууд руу хур бороо багатай байгаа. 6-7 сар иймэрхүү хэвээрээ байж магадгүй. Өвсний гарц муу байна. Мал хотондоо их хөдөлгөөнтэй байх, шувуу оройтож ирэх нь ерөөсөө гандуу зуны дохио. Гөрөөс оройтож ирвэл муу, эрт ирвэл сайн гэдэг. Тарвага, зурам ичихдээ ирэх улирлуудыг шинжиж болох дохионуудыг үлдээдэг. Гэх мэтээс ирэх улирлаа анзаарахад энэ зун манай нутаг хавиар гандаж, урд талаараа устай, үертэй л зусах нь.

Монголчууд эрт дээр үеэс шинийн гуравны сар босоо байвал дулаан, хэвтээ байвал өвөл нь цасан шуургатай, зун нь бороотой гэж үздэг байсан. Мөн мичид зургаа сартай ойрхон, доогуур нь зөрвөл хүйтэн, хол, дээгүүр нь зөрвөл дулаарна. Тохиолго бүрийн ард ойрын өдрүүдэд, цаашдаа цаг агаар ийм байх учир нүүдэл суудал хийх, мал хуйгаа бэлчээх гээд бүх амьдралдаа хэрэглэдэг. Мал бэлчээрт гарахдаа ч, ирэхдээ ч уруудчих гээд л байвал цас, бороо ордог.

Зуны цагт бороо орох болохоор төл мал тоглож хурдалдаг. Тийм учраас малчид бид хурга, ишиг, тугал тонгочоод бороо орох нь гэдэг. Тэмээ, үхэр хэвтэртээ хоргодоод байвал тун удахгүй цас орно. Хөгшчүүл үүнийг ажиглаад малаа нөмөртэй газар тогтоогоорой гэж захидаг байсан. Өглөө нарнаар үүл улайж байвал өдөртөө шуурдаг. Нар тунгалаг байвал тогтуун дулаахан өдөр болно. Өглөөгүүр үүлэрхэг бол бороо, цас орно. Нарны хоёр талд нь их туяа татаж мандвал тэнгэр муудна. Оройн нар харин ингэж жаргавал маргааш нь дулаарна. Тэнгэрийн хаяа улайгаад дулаарах нь гэж ярьдаг ийм учиртай. Дуу цахилгаантай, аадар бороо нь байгаль догширсны илрэл. Манай нутаг руу бол агь, дэрвүү өндөр ургавал цас их ордог. Цасны ширхэг бүдүүн байвал нэмээд л орно гэсэн үг, нарийхан ширхэгтэй бол тэгсхийгээд зогсчихно.

-Мал ногоонд цадчхаад тогтворгүй, бороо орсон ч усны ундарга муу байна -

Ё.Хайнзан "Миний хувьд өвөг дээдсээс сонсож мэдсэн, ном судраас уншсан, амьдралын явцад өөртөө хуримтлуулсан туршлагаар тэнгэр хангайгаа шинжиж суудаг. Хойт сарыг 27-ноор, хойд ээжийг хоол, ундаар хэмээх үг бий. Энэ ямар учиртайв гэхээр тухайн сарын 27-ны өдрөөр дараа сарыг шинждэг.Төмөр морь, төмөр хонь өдрөөс дараагийн 60 хоногийн төлөв байдлыг дүгнэдэг.

Энэ зуны тухайд шинийн нэгэн сайхан тогтуун байсан учир гайгүй зун болчих болов уу. Ногоо дөрөвдүгээр сарын 15 гэхэд цухуйчихсан. Сүүлийн 4-5 жил ногоо ингэж эрт гараагүй. Тэгээд нөгөө эрт цухуйсан өвс толгойлоод, цэцэг ингэж их ургаж байгаа нь намар эрт ирж, хүйтэндүү байхын дохио. Мал ногоонд эрт цадчихсан хэрнээ тогтворгүй байна. Бороо ороод байгаа ч усны ундарга муу, түвшин нь намдаад байгаа. Ингээд бүхнийг ажиглахад энэ зун баруун талдаа гандуу, зүүн талдаа үер усны аюул ихтэй байж мэднэ.

Ер нь цочир халж, цочир хүйтэрч гэнэт усархаг бороо ороод байгаа нь 2017 оных шиг үерийг санагдуулж байна. Байгаль ийм тогтворгүй өдрөөр биш цагаар огцом өөрчлөгдөж агаар мандал, үүл, салхины хурд ингэж хурдан хувьсаж байгаа нь дэлхийн дулааралтай холбоотой. Байгаль дэлхий бидний хэдэн жил шинжиж ирснээс огт өөр мэдээлэл өгч байгаа нь газрын хэвлийг тайрч, тасдаж, ухаж байгаагийг лай ланчиг юм.

Малчид бид хэдэн зуун жилээрээ байгалиа шинжиж, тэнгэрээ таалж тооцоолж ирсэн. Бугын дуу уулынхаа орой дээр дуугарвал хатуу жил болдог. Далайн ус цагаан судал татаад цэхийгээд байвал хүйтэрдэг.

-Энэ жил нохой үсээ жигд хаясан, ердийн сайхан зун болно байх-

Б.Лхамжав "Миний хувьд сүүлийн 30 жил тэнгэр шинжих ардын ухааныг өвөг дээдсийнхээ захиж хэлснээр сурч өвлөж ахуй байдалдаа ашиглаж явна. Мал, өвс ургамал, өвөл зуны туйл буюу өдөр, шөнө тэнцдэг өдрүүд, од сар мичдийн тохиолоос ихэвчлэн тэнгэрээ шинждэг. Энэ жил ногооны суурь сайн тавигдсан сайхан зун болно. Ургамал цагтаа гарсан болохоор ноолуур, ноосоо хугацаандаа авлаа.

Олон жилийн дундажаас хур бороо ихтэй байгаа ч хангай талдаа ханатай, говь руугаа усархаг, үер бороотой байна. Нохойны үс хэдийд яаж унах, мод хаанаасаа эхэлж ногоорох зэргээс ч мэдээлэл авч тэнгэр хангайгаа шинждэг. Энэ хавар нохой үсээ жигд хаясан. Тэгэхээр агаарын темпаратур хэвийн байх болов уу.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-06-12 09:32

Эд нар худлаа хэлдэг хүмүүс юм шиг ээ? ноднин намар тэнгэр шинжээд байсан чинь хэлсэн ярьсан нь ерөөсөө таарсан юм байхгүй, бүүр зуд болоод сүйд болсон ш дээ!

Зочин
Зочин
2024-06-12 10:39

Монголчууд цаг уурын чинь "апп" гарахаас өмнө тэнгэрийг маш сайн шинждэг бж. Тэнгэр шинжээчид жилийн ерөнхий өнгө төрхийг бараг �##�ддаггүй. Өөрөөр хэлбэл, он удаан жил уламжилж ирсэн байг�##�ийн зүй тогтол, амьтад, үзэгдлийн хөдөлгөөнийг ажиж шийдвэр гаргадаг гэсэн үг. Шинжлэх ухаан өөрөө ажигл�##�т дээр дүгнэлт гаргадаг. Монголчууд, эдгээр хүмүүс олон т�##�ын эх үүсвэр бүхий ажигл�##�тыг хийцгээдэг гэсэн үг. Тухайб�##�, шинийн 3-ны сар нарийхан гэдрэг хэвтээдүү байрл�##�тай бв�##� "Энэ сар ч цаг агаар таагүй байх нь" гээд л жирийн м�##�чид хүртэл мэдчихдэг. Тэнгэр, байг�##�ийн үзэгдэл шинждэг хүмүүс бүр илүү нарийн мэддэг бна. Цаг агаарын дунд урт хугацааны шинжлэх ухаан ч мэдээлэлтэй бараг зөрөхгүй. Буруу т�##�аар нь мушгиж, элдвээр хэлж болохгүй шүү хүмүүс ээ. Ер нь манайхан арай л жижиг тархитай болчихоод байгаа юм.

Зочин
Зочин
2024-06-12 10:41

Баруун аймгууд байнгын ингэж хэцүүдэх юм байна лдаа

Иргэн
Иргэн
2024-06-13 21:30
Reply to  Зочин

Баруун аймгуудад шинжиан уйгарын цөлийн бүсийн уур амьсг�##� нөлөөлөх болсон .

Төв
Төв
2024-06-12 13:00

Энэ худлаа шинжиж байна ноднин намар цасгүй л гээд байсан зуд болсон

Наран
Наран
2024-06-13 00:32

Ёстой нэг цэвэр ардын ухаан , оюун ухаанаар амьдр�##�ыг харж шинждэг шинжлэх ухаан гэдэг чинь энэ .Ямар ч шашин байхгүй Байг�##� дэлхийгээ болон м�##� амьтанаа хараад л бүхнийг ойлгочихдог төрлөх ухаан байхад лам, бөө болон бусад шашнаар яах юм .Монголчууд амьдр�##�д яг ингэж ханатай ханддаг байсан сайхан мэргэн ухаанаа мартчихаад юм л бол лам бөө болоод мунхаараад явчихдаг болсон энэ цаг үeд ийм сайхан амьдр�##�ын ухаантай хүмүүс байгаа нь сайхан юм даа .

???
???
2024-06-13 07:19

Шинжлэх ухаан хаачсан бэ

Зочин
Зочин
2024-06-13 14:03

Холоос ардын ухаанаар шинжих байтугай, орчин үеийн техник хэрэгслээр гаргасан мэдээ нь хүртэл зөрөөд байгаа нь байг�##�ь цаг уур өөрчлөгдсөний шинж биз

Зочин
Зочин
2024-06-13 14:10

Одоо гаргууд тэнгэр шинждэг хүнгүй болсон

Иргэн
Иргэн
2024-06-15 14:02

Одоо ингэж ш/у-аас хулгай хийж хүн хуурдагаа болих хэрэгтэй! Хэдэн сарын өмнөөс дэлхийн цаг уурын байгуулгаас гаргаж буй мэдээлийг хүн бүрт мэдээлэж бн! Ажил хийж амьдр�##�аа дээшлүүл та бүхэн! Энэ мэт үздэг хардаг хүмүүст хууртдаг хүмүүс өөртөө итгэлтэй амьдар таныг та өөрөө л өөд нь татана шүү! Түүнээс луйварчид биш

Холбоотой мэдээ

Back to top button