Гадаад мэдээДЭЛХИЙ

Малавийн дэд ерөнхийлөгч онгоцны ослоор амь үрэгджээ

Малави улсын дэд ерөнхийлөгч Саулос Чилимаг тээвэрлэж явсан онгоц радарт үзэгдэхээ больж, сураггүй болсон талаар бид өчигдөр мэдээлсэн.

Тэгвэл тус улсын Ерөнхийлөгч Лазарус Чаквера Чилима болон онгоц дээр байсан бусад есөн зорчигч ослоор нас барсан гэж мягмар гарагт албан ёсоор мэдэгдсэн байна.

Хайгуулын баг онгоц осолдсоны ул мөрийг илрүүлсэн гэж Чаквера нэмж хэлжээ.Тус онгоц нийслэл Лилонгвегээс хойд зүгт 380 км зайд орших Мзузу олон улсын нисэх онгоцны буудлыг зорьж нисэж явсан юм.

Ерөнхийлөгч Чаквера “Манай улсын дэд ерөнхийлөгч болон бусад есөн хүнийг тээвэрлэж явсан алга болсон онгоцыг хайх, аврах ажиллагааг би үүрэг болгосон. Онгоцыг олжээ. Аймшигт эмгэнэл тохиосон талаар та бүхэнд мэдэгдэхэд харамсалтай байна” хэмээжээ.

Онгоцны ослоор амь үрэгдсэн хүмүүст зориулан 21 хоногийн турш үндэсний гашуудлыг зарлах болсон байна.. Гашуудлын хугацаа зургадугаар сарын 11-нд эхэлж, долдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх болно гэж ерөнхийлөгчийн албанаас мэдэгдсэн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 12, 2024 16:39

Дотор нь биш дээр нь байсан бол аргагүй

Холбоотой мэдээ

Back to top button