Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ ОХУ-ын эсрэг шинэ хориг тавина

АНУ ОХУ-ын эсрэг нэмэлт хориг, экспортын хяналтын арга хэмжээ зарлана гэж Цагаан ордон мягмар гарагт /2024.06.11/ мэдэгдэв.

Эдгээр шинээр зарлагдах арга хэмжээнүүд Украин руу түрэмгийлж эхлүүлсэн дайнаа үргэлжлүүлэхэд ашигладаг нөөцөөс нь Кремлийг салгах зорилготой юм.

Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби Их долоон орон Украинд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэдэг нь мэдээжийн зүйл гэж хэлжээ. Мөн тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд цаг хугацаа түүний талд биш гэдгийг харуулахын тулд АНУ шийдэмгий алхмууд хийх болно гэсэн байна.

Кирби дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан боловч Их долоогийн хэрэгжүүлэх шинэ арга хэмжээнүүдэд Украинд дайны дараа сэргэхэд нь туслах зорилгоор ОХУ-ын царцаасан хөрөнгийг ашиглах багтана хэмээсэн юм.

АНУ-ын шинээр тавих хоригийн талаар Кирби мэдээлэл өгөхдөө өнөөдрийг хүртэл Их долоогийн удирдагчдын тавьсан хоригуудаас АНУ хараахан хэрэгжүүлж эхлээгүй байгаа арга хэмжээнүүдийг авна хэмээсэн байна.

ОХУ-ын батлан хамгаалахын аж үйлдвэрийн суурийг дэмжин ажиллаж буй санхүүгийн зуучлагчдад шахалт үзүүлнэ гэж тэрбээр нэмж хэлсэн юм.

Энэ жилийн Их долоогийн дээд хэмжээний уулзалт пүрэв гарагт /2024.06.13/ Итали улсад эхэлнэ. Уулзалтын гол сэдэв нь царцаагдсан Оросын хөрөнгөөс олсон хүүг Украинд хэрхэн хамгийн сайн ашиглах талаар байх аж.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-06-12 15:39

Ямар ч хориг,ер нь юу ч Аугаа Орос гүрнийг дийлэхгүй.....Америкийн гар,хөл утсан хүүхэлдэйг тэнгэр гэсгээнэ

Холбоотой мэдээ

Back to top button