УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Лаосын Ерөнхийлөгч гэргийн хамт дурсгалын мод тарив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны зургаадугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нар “Монгол соёлын парк” цогцолборт дурсгалын мод тарилаа.

Хоёр улс далайд гарцгүй, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий орнууд гэдгийг төрийн тэргүүн нар тэмдэглээд, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд улс бүрийн оролцоо чухлыг онцолж, цаашид энэ чиглэлд хувь нэмэр оруулахаа нотлов.

Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зочилж, нүүдэлчин ахуй, зан заншилтай танилцан, морьт харваа, ардын урлагийн тоглолтын дээжээс бүрдсэн бэсрэг наадам үзэж сонирхлоо.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button