Гадаад мэдээДЭЛХИЙ

“BTS”-ийн Жин цэргээс ирсэн тул мянган фэнээ тэвэрнэ

Алдарт “BTS” хамтлагаас хамгийн анх цэргийн албанд явсан нь Жин. Тэрбээр 18 сарын турш цэргийн алба хаасны дараа лхагва гарагт /2024.06.12/ халагдаж ирсэн юм.

Жил бүр “BTS” хамтлагийг дебютээ хийснийг тэмдэглэдэг “BTS FESTA” нэртэй арга хэмжээ БНСУ-д болдог байна. Цэргээс ирснээ тохиолдуулан Жин өнөөдөр болох тус арга хэмжээний үеэр мянган шүтэн бишрэгчээ тэврэх болжээ

Тэрбээр мянган шүтэн бишрэгчээ тэвэрсний дараа 3 мянга гаруй фэнүүдээ оролцуулсан өөр нэгэн арга хэмжээ явуулах юм.

Тус арга хэмжээнд Жин шүтэн бишрэгчидтэйгээ ярилцаж, хүссэн дууг нь дуулж өгнө. “BTS FESTA”-гийн арга хэмжээг “Weverse” нэртэй платформ дээр шууд дамжуулна.

Тэврэх арга хэмжээнд нэр нь сугалагдсан 32 настай Пак “Би Жинтэй уулзах боллоо гэж бодохоор үнэхээр жаргалтай байна. Хожино гэж ерөөсөө төсөөлөөгүй. Итгэж чадахгүй байсан учир хожсон гэдгээ дахин дахин шалгасан” гэжээ.

Сугалаанд оролцохын тулд тус хамтлагийн цомгийг тусгай вебсайтаас худалдан авах ёстой байсан юм. Олон цомог авах тусам нэр нь сугалагдах магадлал өсөх системийг “BTS”-ийн харьяалагддаг “HYBE” агентлаг ашигласан байна.

Гэвч энэ нь “HYBE” энэхүү арга хэмжээг ашиглан цомог худалдах санаатай байна гэх шүүмжлэл дагуулсан тул өмнө нь “BTS”-ийн ямар ч цомгийг худалдан авсан хүмүүс сугалаанд оролцох боломжтой болгожээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 14, 2024 20:38

Omhii kimchinuud

Холбоотой мэдээ

Back to top button