Гадаад мэдээДЭЛХИЙ

Их долоо ОХУ-ын царцаасан хөрөнгийг Украинд туслахад ашиглахаар тохиролцлоо

Их долоон орны ээлжит дээд хэмжээний уулзалт пүрэв гарагт /2024.06.13/ Итали улсад эхэлсэн.

Тус уулзалтаас өмнө ОХУ-ын царцаасан хөрөнгийг ашиглан Украинд 50 тэрбум ам.долларын зээл гаргаж өгөх ажил дээр Их долоон орныг тохиролцоонд хүргэх тал дээр АНУ ажиллаж байсан юм.

Тэгвэл Их долоогийн уулзалт АНУ-ын дэвшүүлсэн саналыг дэмжиж, тохиролцоонд хүрснээр эхэлжээ.

Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони Их долоогийн удирдагчдыг улсынхаа өмнөд хэсэгт байрлах тансаг зэрэглэлийн амралтын газарт угтан авч, энэхүү дээд хэмжээний уулзалтаар дэлхийн өмнөдийн орнуудтай яриа хэлэлцээ хийж, эв нэгдэлтэй байх мессежийг илгээхийг хүсэж байна гэсэн юм.

Уулзалтаар Украин, Газын зурвасын дайн болон БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн бодлого гэх мэт сэдвээр хэлэлцэнэ. Мөн Ромын пап лам Францис Их долоогийн өмнө үг хэлсэн анхны Гэгээн ширээт орны тэргүү болох аж.

Францис өнөөдөр хиймэл оюун ухааны аюул болон сайн талын талаар ярьж, Орос-Украин болон Израил-Хамасын дайныг энхийн замаар зогсоохыг дахин уриалах төлөвтэй байна.

Эх сурвалж: Japan Today

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 14, 2024 10:52

Ичиж зовохоо мэддэггүй Америкийн тэжээвэр бүлэг луйварчид

ИРГЭН
ИРГЭН
6 сар 14, 2024 11:16

Ардчил�##�ын орон АНУ тэргүүттэй Өрнөдийн орнууд Ардчил�##�ын хамгийн Үнэт зүйл болох Хувь хүний болон өөр Улс орны Үл хөдлах хөрөнгө , Хадг�##�амж, Үнэт цаасыг Хуулиар хамга�##�ж бат�##�гаажсан Эд хөрөнгийг ингэж улайн цайн Дээрэмдэнэ гэдэг бол том Гэмт хэрэг, энэ бол Дээрэм,

Холбоотой мэдээ

Back to top button