Инфлүүнсерүүдийн сурталчилсан эмнэлэгт итгэж очоод, амь насаа эрсдэлд оруулсаар байх уу

2020 онд өөх соруулах хагалгаанаас үүдэн нэгэн эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Саяхан 52 настай эмэгтэй "И" гэх эмнэлэгт хэвийлээгээсээ өөх соруулах хагалгаанд орсоноор эрүүл мэндээ эрсдэлд оруулсан тухайгаа ярьсан билээ. Тэрбээр, 2023 оны 12 дугаар сард 17 сая төгрөг төлж 5-6 цаг үргэлжилсэн мэс заслаар 7 кг орчим өөх соруулсан байна. Гэвч хагалгаанаас хойш 4 дэх хоногоос халуурч эхэлсэн түүний эмнэлгийн эмч И "Таныг манайх дийлэхгүй нь. Дотроо лабораторитой том эмнэлэг бараад" хэмээн явуулжээ.
Энэ цагаас хойш хохирогч эмэгтэйн хагалгааны оёдол нь эдгээрэй, байнгын өвчин намдаах хэрэглэж, хувийн эмнэлгүүд дамжиж эмчлүүлээс нэмж маш их зардлыг гаргажээ.
Эмэгтэй "И" эмнэлгийг сонгох болсон шалтгаанаа нэвтрүүлэгч Ч, аялагч, хөтлөгч Г, жүжигчин П нарын олны танил хүмүүс тухай эмнэлгээр үйлчлүүлсэн тухайгаа сурталчлан ярихад нь итгэл үнэмшил төрж, тэнд хагалгаанд орохоор шийдсэн хэмээжээ.
Гэвч алдартай хүмүүсийн амаа цууртал сурталчилсан өнөөх эмнэлгийн үйлчлүүлэгч 6-7 сар цоорхой гэдэстэй хагалгааны оёдол нь эдгээгүй явж байна.Тэрбээр өнгөрсөн 6 сарын турш эмчилгээ хийлгэж, сэхээн амьдруулах тасагт ч арав гаруй хоножээ. Энэ хугацаанд хагалгаа хийсэн эмнэлэг нь хариуцлагаа хандаж хүлээж аваагүй байна.
Олонд нөлөөлөгч эрхмүүд ялангуяа хүний амь нас, эрүүл мэндтэй хамааралтай бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлахдаа хууль журмаа дагаж мөрдөж, баталгаагтай найдвартай үйлчилгээг санал болгоход ухаан чилээж анхаарах цаг нэгэнт ирчхээд байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үг үсгийн болоод утгын �##�даа гэж авах юм �##�га аа. Бичсэн зүйлээ хянаад нэг уншчихад яадаг байна аа
Ганхүү гэгч сармагчингаас мөн жүжигчин Пүрэвжарг�##�, нэвтрүүлэгч Чим гээ нараас ам нас эрүүл мэндийн хохирлоо төлүүл хариуцлагаа хүлээх ёстой шүү
Энэ Ганхүү болсон болоогүй сурт�##�чилгаанд орохоо болиосой. Хятад машин сайн гээд өөрөө япон тэрэг уначихсан байх шиг.
Инфлүүнсэр нэр зүүсэн шун�##�ын туламнуудад хариуцлага тооцдог болох хэрэгтэй !!! Мөнгө улаан нүд цагаан болцон новшнууд !!! Матар Ганхүү бол рекламдахгүй юм бхгүй хөгийн новш шд. Эмнэлгээс гадна эдгээр нөхдүүдийг бас шүүх-д өгч эмчилгээний төлбөрөө нэхэмжлэх хэрэгтэй!!!
Таарсан ч дагагч дагуулагчид болдоо
зөв бич!!!