Top StoriesСурвалжилга

Хөндөх сэдэв: 14-35 насны залуус эм найруулж судсаараа тарьснаас мөчөө тайруулахад хүрч байна

Харамсалтайгаар даамжирч буй эл үйлдлийг сэрэмжлүүлэн нийтэлж өгөөч хэмээн манай редакцид иргэн хандсан юм. Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр үйлдлийн арга бүхий мэдээлэл бичих нь сэдэл өгөх эрсдэлтэй хэмээх ч сэрэмжлүүлж, болгоомжлуулахыг илүүд үзлээ. Учир нь зөвхөн 2023 он, 2024 оны эхний хагас жилд л гэхэд 18 хүн амаар уудаг эмийг судсаар найруулан тарьж мансуурсны улмаас мөчдөө тайруулахад хүрсэн байна.

Тодруулбал, уналт таталтын эсрэг, мэдрэлийн гаралтай өвчин намдаадаг Унгар улсад үйлдвэрлэсэн .... эмийг эмийн сангаас авч тарианы уусмалаар найруулан судсаараа тарих нэн аюултай энэ хэрэглээг 14-35 насны эрэгтэй, эмэгтэй залуус амь нас, эд эрхтнээрээ дэнчин тавих болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр уг үйлдэл ковидын үед хил гааль хаасан үеэс эхэлсэн гэв.

-25 настай залуу хоёр гараа тайруулчхаад хөлөндөө тарьсан-

Судсаар орох ёсгүй бодисыг ахуйн нөхцөлд найруулж судсаараа тарьснаас өнөөдөр маш олон залуус амьдрал, ирээдүйгээрээ "тогложээ". Хоёр жилийн өмнө 25 настай залуу эхлээд баруун гараа, дараа нь зүүн гараа тайруулчхаад хөл рүүгээ тарьж эхэлсэн тохиолдол ч гарчээ.

Бид нэр, хүйс, байршлыг нууцлахаар тохирч дараах залуусаас мэдээлэл авлаа.

Кейс 1: Анх найзынхаа ятгалгаар хэрэглэж байсан. ... эмийг ... шингэнтэй хольж байгаад судас руу минь хийсэн. Эхэндээ их эвгүй санагддаг байсан ч хэд хэдэн удаа хэрэглэсний дараа дасаад эхэлсэн. Нойргүй явахад ядрахгүй, залуучуудын хэлдгээр их "Chill" мэдрэмжтэй байсан учир хэрэглэсээр л байсан. Энэ мэтчилэн, нэмж хэрэглэсээр би донтогчийн түвшинд очсон. Би зөвхөн нэг гар лугаа тариулдаг байсан. Яваандаа нэг гараа даахаа болиод, өргөж дийлэхгүй болсон. Судас руугаа их тариулснаас болж, бөглөрч, битүүрч, үхэжснээс болоод гараа тайруулсан.

Кейс 2: 2020 оны хавар ... хэрэглэж үзэхээр найзуудаараа цугласан. Хэдий бидний тариур шинэ ч гэсэн орчин нь их бохир байсан. Гэхдээ орчин хамаагүй, ойр ойрхон цугладаг болсон. Хэт их тарьж, бохир оруулсан байсан. Хэд хэд тариулсны дараа гар лугшиж чинэрч мэдрэгдэнэ, дараад нь янгинаж өвдөөд, эмнэлэгт үзүүлсэн. Эцэст нь тайруулахаас өөр аргагүйд хүрсэн.

-Энэ оны эхний хагаст харамсалтай тохиолдол 9 болжээ-

Тухайн хэрэглээ нь сэтгэцэд нөлөөлдөг эм биш учраас эмийн сангуудаас авдаг байна. Ингээд тодорхой хугацаанд хэрэглэсний дараа цусанд бүлэн үүсч улмаар артерийн судас нь бөглөрсөнтэй холбоотойгоор гар нь үхжиж, тайруулдаг байна. Ийн эрсдэлд орж байгаа нь тэд маш их хүндэрсний дараа эмнэлэгт ханддаг. Жишээ нь, гар нь хөхөрсөн, улайсан, үзүүр хэсгээрээ харласан маш их өвдөлттэй ирнэ. Асуумж авахад 6 сараас 2 жил гаруй хэрэглэсэн тухайгаа хэлдэг байна. 2023 онд арав гаруй хүндэрсэн тохиолдол бүртгэгдсэн бол он гарсаар 9 залуу ийн хүндэрч эмнэлэг барааджээ.

Улсын томоохон эмнэлгүүд хүндэрсэн тохиолдлуудыг цагдаагийн байгууллагад мэдэгддэг. Хуулийн хүрээнд зөрчлийн тухай хуулийн 5.1.3 буюу "Мансуурсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна" гэх шийтгэлтэй.

Тухайн эм нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис биш учраас эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй. Мөн жоргүй олгодог байсан учраас замбараагүй хэрэглэх нөхцөл үүссэн байна. Харин энэ жилээс эмийг эмчийн зөвшөөрлөөр жорын бичгээр өгөх зохицуулалт хийгдэж, тухайн эмийг жоргүйгээр худалдаж борлуулсан эмийн санг зөрчлийн хуулиар шийтгэх оногдуулах юм байна.

Онцлон сэрэмжлүүлэхэд,

Залуус дарвиж, нэгнээ даган дуурайж, бусдын ятгалгад орж ганц нэг удаагийн алхам хийдэг ч эцсийн үр дүн нь энэ. Зүгээр л сонирхоод гэдэг сонголт хэзээ ч байж болохгүйн бодит жишээ бол эдгээр харуусалтай зургууд. Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн ч гэсэн үр хүүхдээ хаана, хэнтэй юу хийж цагийг өнгөрүүлж байгааг анхаарч, хянамгай байгаарай.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хөгшин чоно
Хөгшин чоно

Үүнээс гадна нэмэлт бүтээгдэхүүн бас адилхан аюултай, бат�##�ггаагүй бна. Солонгосын гэх бугын цусан эвэртэй хүн орхоодой гээч юм монголд гоёмсог хайрцагтай зарагдаж байгааг авч уугаад арай л хөлөө хусуулчихсангүй. Яг энэ зураг шиг болоод ирсэн. Санд мэнд гадагш явж хөлтэйгөө үлдэв бна. Боломжгүй бол өнгөрнө. Монголд тайрахаас өөр юм хийж чадахгүй юм билээ. Ах дүүс минь хүний сайн гэсэн болгоныг идэж ууж болохгүй шүү.Энэ сүлжээний эм гэгчээс болж үхсэн хүн ч олон байгаа шүү!!!

lilo
lilo

Хахах уугаад болж дээ хөлөө тайруулах гээд

Зочин
Зочин

Туул голын эрэгээр тариур нэг шар шингэн эм их байдагдаа тэрийг бас ш�##�гав�##�.

Зочин
Зочин

Больж хохь нь

Зочин
Зочин

Medrel muutai ymaa heniig duuraigaad bga teneguud we

Зочин
Зочин
Reply to  Зочин

тархи нь бас үхжээд эхэлсэн биз сайн ойлгохгүй дөө

Зочин
Зочин

Аймшиг шүү

Зочин
Зочин

Үнэхээр аминдаа хайршгүй л байна гэсэн үг

Зочин
Зочин

Uneheer iim medleggui, common sensegui baidag ym baihdaa. Ene tariag tariad gar huluu tairuulj baigaa ihenh humuus ymar neg yvuulgand het avtaad, uursdiin husleer l hiisen baihdaa. Estoi ontsgui haragdaj baina, gar hul ni dahij nuhuj urgah bishdee, munguur unelj barshgui dahij hezee ch uurt ni oldohgui tiim unetei ymaa ingeed l gemteegeed, tairuulaad, tahir dutuu bolood duusaj baidag tavilan ymdaa.

Өлзий
Өлзий

З�##�уусыг өөрөөс нь хамга�##�ах чух�##� шүү. З�##�уу хүн эрсдэл хийж кайф авдаг тархины хэсэг 30 хүртэл идэвхтэй байх тул мөрийтэй тоглох, хурдан давхих, ахри тамхи уух, хар тамхи үзэх гэсэн эрмэлзэл байдаг

Уншигч
Уншигч

Хэлэх ч үг �##�га хайран сайхан з�##�уус з�##�уу насаа ингэж б�##�лах ч гэждээ

Зочин
Зочин

яаанаа

Бодит байдал
Бодит байдал

Үхэж д�##�д орцгоо.

Зочин
Зочин

Ямар тэнэг юм бэ? Өөр хэлэх үг �##�га

Хахах
Хахах

Амьнаасаа уйдсан новшнууд бна өөр яая гэхэв!!

Зочин
Зочин

Ene hereldeed baiga yumiig ni hamagvi ughuu zogsoogood hynalt tawimaar Yuma

Зочин
Зочин

Эьвгүй юм бэ

Зочин
Зочин

Arai2

Зочин
Зочин

yoo . hairan gar

Зочин
Зочин

Zurgiin vzeel zvrh salgaljn tehvv bs#a m#l bhaaa

Зочин
Зочин

Zavtai garuud be. Odoonii hvvhdvvd ch de hetsvv bolj de

Зочин
Зочин

Б

Зочин
Зочин

Har tamhitai temtseh tuhai huulia changatgah heregtei gej bodoj bna.

Гунигтай байна
Гунигтай байна

Хүүхдүүд минь яах гэж нэг нэгнээ ийм муухай зүйлд уруу татаж оруулаад байдаг юм бэ! З�##�уу хойч үеийг мин ь Бурхан минь ивээлдээ авч, энэхүү ёрын муу нэгний бузар төлөвлөгөөнөөс хамга�##�ж хайрлаач! Тэдний бие эрхтэн биш тэдний өөрийнх биш, харин Бурханы ариун сүнс орших үнэ цэнэтэй нэгэн тул Бурханаас хайрласан энэ амьдр�##�, сайхан бие цогцсыг хайрлахыг сануулаач! Есүсийн нэрээр гуйн з�##�бирлаа. Амэн

Зочин
Зочин

МАН мансуурагчидтай огт тэмцэх хуулийг гаргахгүй дэлхийн хамгийн хөнгөн хуультай орон болсон. Одоо архичин , хар тамхичины сувил�##� бүх аймагт байгуулна гэж татварын мөнгө үрэх гэж .хар тамхийг дарга нарын рүүххүүхдүүд зөөдөг .тиймээс хамга�##�жтбна бгаа .МАН хар тамхи .авилага 2 идүүлж дууссан

Зочин
Зочин

Хэцүүч юмаа даа

Зочин
Зочин

Ene mongold bish b.haa

lilo
lilo
Reply to  Зочин

Ene mongoloid m#laa!

Зочин
Зочин

Хохчин м�##�нууд

Зочин
Зочин

Xoxi chini muu p###aanuud. Uxej bxdaa taarsan lalruud. Baigaliin hog shaarnuud.

Зочин
Зочин

hohino l gej heliyedeee

Зочин
Зочин

vhsnichine sedel ogoh iim gar holte boli gej sedel awhuu bvr tsarai zvs ner ustaina nited delgeh heregte iimerhv ymder hvni huwiin nuuts gehgvigeer niited shuudl zarlah yosto tegvl harinch bolih magdlal bga nuutslaal baiwal harinch delgerene odooni chytsaga tsarailsan goimonshig bandi nar hatuhan baiwal iim zvil hiihgvi

Холбоотой мэдээ

Back to top button