Өмнөд Солонгос ажлын дөрвөн өдөртэй болох талаар авч үзнэ

БНСУ бол дэлхийн хамгийн урт ажиллах цагтай орнуудын нэг. Тодруулбал Өмнөд Солонгос Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллагын (OECD) 36 орнуудын хамгийн урт цагаар ажилладаг улсуудын нэг нь билээ.
2022 оны тоо баримтаас харвал Солонгос ажилчид дунджаар 1,901 цаг ажилласан нь “OECD”-ийн дунджаас 149 цагаар илүү байгаа юм. Солонгос ажилчдын ажиллах хугацаа буурсаар ирсэн ч тус байгууллагын дунджаас их байсаар байна.
Тус улс долоо хоногт ажиллах цагийг 52 болгосон гэх мэт өөрчлөлт нь энэхүү бууралт үүсэхэд нөлөөлсөн юм.
Тэгвэл ажил, амьдралын тэнцвэрт байдлыг сайжруулах, 52 цагийн ажиллах хугацаанд уян хатан байдал нэвтрүүлэх зорилгоор БНСУ-ын засгийн газар ажил олгогчид, ажилтнуудтай хэлэлцээ энэ долоо хоногоос эхлүүлэх болжээ.
Ажил олгогч болон ажилчид ажлын цагийг багасгах ёстой гэдэгтэй санал нэг байгаа ч ямар аргаар шинэчлэл хийх асуудал дээр өөр шийдэл дэвшүүлсэн юм.
Тухайлбал ажил олгогч нар бизнесүүд ажилчдаа илүү уян хатан чиглүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлж хуулийг өөрчлөх хэрэгтэй гэж үзжээ. Ачаалал их үед ажилчдыг илүү ажиллуулж бага үед богиносгосон цагаар ажиллуулах санал тавьжээ.
Харин ажилчид энэ уян хатан нөхцөл гэх шийдлийг эрс эсэргүүцсэн байна. Ийм өөрчлөлт хийвэл ажиллах цаг нь л уртасна гэж тэд үзжээ. Үүний оронд ажлыг дөрвөн өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна.
Дөрөвдүгээр сард болсон парламентын сонгуулийн үеэр гол сөрөг хүчин болох Ардчилсан нам ажлын 4.5 хоногтой болгохоо амласан. Тус нам парламентын сонгуульд ялалт байгуулсан билээ.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.