Израил Хезболлагийн мөргөлдөөн даамжрах эрсдэл өндөр байна

Ливан дахь Хезболла бүлгийн хил даван Израил руу өгч буй цохилт нь ноцтой хурцадмал байдалд хүргэж болзошгүй гэж Израилын арми ням гарагт /2024.06.16/ мэдэгджээ.
Израилын зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч контр-адмирал Даниел Хагари “Хезболлагийн түрэмгийлэл нэмэгдэж байгаа нь Ливан болон бүн нутагт сүйрлийн үр дагавар авчирч болохуйц хурцадмал байдлын ирмэг дээр авчирч байна” гэсэн юм.
Газын зурвасын дайн аравдугаар сарын 7-нд эхэлснээс хойш Хезболла болон Израил зэвсэгт мөргөлдөөнд орсон.
Иранаас тусламж авдаг Хезболла өнгөрсөн долоо хоногт пуужин, дрон ашиглан Израил руу шинэ цохилтын давлагаа эхлүүлсэн байна.
Харьцангуй ширүүн гал солилцоо өнгөрсөн долоо хоногт болсны дараа ням гарагт Хезболлагаас үзүүлж буй цохилтын хэмжээ мэдэгдэхүйц буурсан аж. Харин тус өдөр Израилын арми Ливаны өмнөд хэсэгт агаарын цохилт өгчээ.
Израил, Хезболлагийн мөргөлдөөн нь Ойрх дорнодод дахин нэг дайн дэгдэх эрсдэлийг нэмж байна. Ийм учраас АНУ, Францын төлөөлөгч нар хоёр улсын хил дээр гараад буй мөргөлдөөнийг зогсоох хэлэлцээг зуучлахаар ажиллаж буй.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.