Баянхонгорын бүтээн байгуулалтаас гар татдаггүй спикер
УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Баацагааны уугуул. 2004-2012, 2016-2024 он хүртэл Баянхонгорынхоо иргэдийн төлөөлөл болж УИХ-д сууж буй. Энэ утгаараа аймгийнхаа бүтээн байгуулалтад чамгүй сайн гар бие оролцсон хүнээр нэрлэгддэг юм билээ. Парламентад бодлого ярихаасаа гадна аймаг, орон нутагтаа хийсэн байгуулалтуудыг нь онцлон нэрлэе.
УИХ-ын дарга Г.Занданшатарын амжуулсан хамгийн том ажил Байдрагийн голын УЦС. Унгар улсад айлчлахдаа энэхүү төслийг дэмжүүлэн, хамтран ажиллах хэлэлцээрийг амжуулаад ирсэн. Унгарын талаас Байдрагийн усан цахилгаан станц барих төслийг дэмжиж, хамтран ажиллах гэрээгээ зурсан билээ.
Нэг, Баянхонгор агаарын бохирдол ихтэй аймгуудын нэг. Иймд тус аймаг ДЦС барьж байгуулах төсөл хэрэгжүүлж буй. Дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт болон гэр хорооллын цэвэр, бохир усны шугам сүлжээ тавих ажил эрчимтэй явагдаж байна. ДЦС баригдсанаар аймгийн төвийн эрчим хүчний хүчин чадал хоёр дахин нэмэгдэх, тогтвортой хэрэглээний халуун устай болох боломж бүрдэх аж. Баянхонгор сумын 7 байршил газарт гэр хорооллын бохир, дулааны шугам сүлжээ тавих ажил ид өрнөж байгаа юм. Ингэснээр хашаандаа халуун, хүйтэн устай болж, орон сууцанд амьдарч байгаагаас ялгаагүй болно.
Хоёр, 1300 багшид сүүлийн үеийн өндөр үзүүлэлт бүхий нөүтбүүкийг өгчээ. Мөн аймгийн төв болон сумын сургуулиудад ухаалаг танхим бий нээж, хүүхдүүдэд сурч боловсрох таатай орчин нөхцөлийг бий болгосон байна. Боловсролын салбарт анхаарч буй бодит хөрөнгө оруулалт болсон бөгөөд боловсролтой хүний мэдрэмж.
Гурав, Хүүхдийг сошиал орчноос хол байлгах, бие бялдрыг нь хөгжүүлэх бодлогын хүрээнд тоглоомын талбайнууд ашиглалтад оруулжээ. Мөн • 1-р сургуулийн гаднах талбайг 1тэрбум төгрөгөөр тохижуулах• 2-р сургуулийн спорт заал болон өргөтгөл• 3-р сургуулийн хөлбөмбөгийн талбай, спорт заалыг ашиглалтад оруулах бүтээн байгуулалтууд хийгдэж байна.
Дөрөв, орон нутгийн 2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Баянхонгор аймгийн бүх гэрэлтүүлгийг бүтэн сольж шинэчилжээ.
Тав, Түүний спортыг дэмжих бодлогын хүрээнд Баянхонгор сумын бүх багт шинээр спорт заал баригджээ. Үүнтэй холбогдуулж Монголын хүүхдийн спортын зуны 7-р их наадмыг Баянхонгор аймагт зохион байгуулагдаж, Монгол улсын хэмжээнд хамгийн олон спорт заалтай аймгаар шалгарсан байна.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөрөө өгсөн юм шиг шоудахаа боль. Ганхүлэг, Оюутболд, Мөнхсайхан гээд хулгайчуудаараа манай аймгийг идүүлж шулуулж, луйварчидыг хамга�##�даг Зандан дарга таныг сонгохгүй
Бүтээн байгуул�##�тыг Зандан шатар хувиасаа хийдэг үү. Төсвийн мөнгөөр хийдэг үү гэсэн асуулт гарч ирж байна. Хэрэв дээрхи ажлыг хувиасаа хийсэн бол Занданшатар төрийн ажлаас өөр хувийн компанигүй гэж сонссон.Тэгээд төрөөс хулгай хийдэг юм болов уу.