Төвийн болон баруун аймгуудаар үер бууж болзошгүй

Улсын онцгой комисс өнгөрсөн баасан гарагт нийслэл болон орон нутгийн мэргэжилтнүүдтэй цахимаар хуралдаж, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг үүрэгдсэн билээ.
Энэ үеэр Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-аас ойрын өдрүүдийн төлөвийг мэдээлсэн юм.
Энэ талаар ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Зургаа, долоодугаар сард төвийн болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно. Мөн наймдугаар сард төв, зүүн аймагт хур тунадас ахиухан орох нь. Баруун болон говийн аймгийн ихэнх нутаг нэлээд хуурай, гандуу, зуншлага тааруу байгаа. Хатаж, гандаж, хуурайшсан ийм газарт бороо их орвол хөрсөндөө шингэж чадахгүй, үер буух эрсдэлтэй” гэв. Түүнчлэн төвийн аймгуудын нутгаар маргаашнаас гурав хоног үргэлжлэн бороо орох гэнэ.
Хөрс нь чийг ихтэй буй учраас борооны усыг шингээж чадахгүй, үерийн аюул дагуулах эрсдэлтэйг албаныхан анхааруулсан юм.
Түүнчлэн энэ сарын 17-ны байдлаар түр зуурын аадар борооны улмаас Завхан аймгийн сумдуудад 136 орчим айлын байшин, гэр, хашаа руу үерийн ус оржээ, Мөн Өвөрхангай аймагт гурван айлын гэр үерт өртөж, 500 гаруй бог мал хорогдсон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
М�##�чдаа, зун ч гэсэн сэрэмжтэй байхгүй бол болохгүй болсоор байна. Борооны болзошгүйд м�##�аа задгай байлгаж болохгүй шүү. Х�##�уун зунаар м�##� нүд аних бол жинхэнэ хариуцлагагүй м�##�чинд тохионо шүү.
Анхааруулсан бна.Одоо дор бүрнээ анхаар�##�тай байж үер уснаас болгоомжлоорой доо.