Байгаль орчин

ЦУОШГ: Аялагчид гол мөрний сав дагуу амарч зугаалахдаа үер усны аюулаас сэрэмжлээрэй

2026 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих Эг, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Тэрэлж, Сэлбэ, Сөгнөгөр, Хангай нурууны өврийн Байдраг, Их Хянганы нуруунаас усжих Халх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-30 см нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар Туул, Сэлбэ, Хараа, Ховд, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-10 см давсан байна. Маргааш буюу долоодугаар сарын 10-ний өдөр Туул гол Улаанбаатар хот болон Эг гол Хантай баг орчимд усны түвшин 10-15 см нэмэгдэх төлөвтэй байна. 

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх магадлал өндөр тул гол мөрний сав дагуу аялаж, амарч, зугаалж яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг анхааруулж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button