Нийгэм мэдээТанд хэрэгтэй
Үргэлжлэн 4 хоног орох аадар борооны аюулаас сэрэмжлээрэй

Цаг уур орчны шинжилгээний газраас зургаадугаар сарын
- 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр
- 19-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр
- 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар
- 21-нд баруун аймгуудын нутгийн зарим, газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 19-нд Алтайн салбар уулсаар, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэх тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгаан, үерийн усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иймд:
- Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах
- Баталгаат зам, гүүрээр зорчих
- Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх
- Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэлбэ гол үерлэнэ, Гол дагуух орон сууцнужд суулт өгч нурна
Үгүй ээ хө, Ямар нам ялж гарч ирэхэв гэдгээс ш�##�тга�##�ж лус савдаг догширно эсвэл номхон дөлгөөн бнаа гэдгээ шийднэ гэж нэг их их мэргэн хүн айлдсан байна лээ. Сонгуулиас их юм ш�##�тга�##�ахнээ.
Тэнэг ????????
Муу ёртой м�##� вэ