Нийгэм мэдээ
Ирэх сарын 11, 12-нд Давааны зөрлөг рүү нэмэлт галт тэрэг явна

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу 2024 оны долоодугаар сарын 11, 12-ны өдрүүдэд "Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс Улаанбаатар – Давааны – Улаанбаатар чиглэлд гурван вагонтой зорчигчийн галт тэрэг аялуулна.
Хүй долоон худгийг зорих наадамчдад зориулсан нэмэлт галт тэрэг доорх цагийн хуваарийн дагуу явах юм байна.

Зорчигчид та бүхэн зорчигчийн галт тэрэгний тасалбарыг онлайнаар, киоск машинаар, утсаар, апплейкшнээр тус тус захиалах боломжтой бөгөөд нэмэлт галт тэрэгний нийтийн тасалгааны тасалбар 5100 төгрөгийн үнэтэй байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.