НийгмийнНийгэм мэдээ

Хууль: Ухуулагч сайн дураар ажиллах бөгөөд урамшуулал нь ₮330 мянга байна

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд ухуулагчийн ажлын чиг үүрэг, цалинг дараах байдлаар зохицуулжээ.

37 дугаар зүйл.Сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүн

37.1.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүнд нам, эвслийн дарга, эсхүл түүний итгэмжлэл олгосон албан тушаалтан, ажилтан болон нэр дэвшигч, түүний менежер, шадар туслагч, ухуулагч хамаарна.

37.2.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах 500 хүртэл, аймаг, нийслэлд 100 хүртэл, дүүрэгт 50 хүртэл, сум, хороонд 20 хүртэл ажилтантай байж болно.

/Энэ хэсэгт "100 хүртэл, нийслэлд 20 хүртэл, аймаг," гэснийг "500 хүртэл, аймаг, нийслэлд 100 хүртэл," гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

37.3.Нэр дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон нэг менежер, аймаг, сум, нийслэл, дүүрэг, хороо, аймгийн төвийн баг тус бүрд нэг шадар туслагч, нийслэл болон аймгийн төвд 400 сонгогч тутамд нэг ухуулагч, бусад газарт 200 хүртэлх сонгогч тутамд нэг ухуулагчтай байж болно.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт "туслагч," гэсний дараа "нийслэл болон аймгийн төвд 400 сонгогч тутамд нэг ухуулагч, бусад газарт" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

37.4.Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэхийг Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах ажилтны үнэмлэхийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, сум, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах ажилтны үнэмлэхийг сум, дүүргийн сонгуулийн хороо тус тус олгоно.

37.5.Нэр дэвшигчийн менежер, шадар туслагчийн үнэмлэхийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, ухуулагчийн үнэмлэхийг сум, дүүргийн сонгуулийн хороо тус тус олгоно.

37.6.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэх авах хүсэлтийг тухайн нам эвслийг бүртгэсэн тухай шийдвэр гарснаас хойш, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагчийн үнэмлэх авах хүсэлтийг тухайн нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш холбогдох сонгуулийн хороо хүлээн авч, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу олгоно.

37.7.Бие даан нэр дэвшигчид нэгдэж сонгууль эрхэлсэн байгууллага байгуулахыг хориглоно.

37.8.Ухуулагч нь сайн дурын үндсэн дээр ажиллах бөгөөд урамшууллын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас хэтрэхгүй байна.

/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

45 дугаар зүйл.Ухуулах байр ажиллуулах

45.1.Нэр дэвшигч сонгуулийн хэсэг бүрд хоёроос илүүгүй ухуулах байр ажиллуулж болно.

45.2.Нэг нам, эвслээс нэр дэвшигчид хамтран нэг ухуулах байранд үйл ажиллагаа явуулж болно.

45.3.Ухуулах байрыг дараах зорилгоор ажиллуулна:

45.3.1.сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлах, танилцуулах;

45.3.2.сонгуулийн сурталчилгааны материалыг сонгогчдод тараах;

45.3.3.уулзалт, хурал зохион байгуулах.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-06-19 10:43

Их сайн ажиллав�##� илүү ц�##�ин өгнө биз дээ! Сөрөг хүчний анхан шатны даргыг биш бүр том нэр дэвшигч ийг нь цааш нь харуулчихв�##� МАН эрхбиш гар дээр юм тавина биз дээ, энч доо !!

Холбоотой мэдээ

Back to top button