Top StoriesНийгмийн

Сонгуулийг геополитик талаас: Парламентад гаднын эрх ашгийн төлөөлөл хөл тавихаас сэргийлье

2024 оны УИХ-ын сонгуулийг олон талаас харж болно. Аль талаас харах нь ямар сонголт хийхийг тодорхойлно.

Харин олон улсын харилцаа, геополитикийн өнцгөөс парламентын сонгуулийг дүгнэж үзэх нь манай улсын хувьд орхигдуулшгүй чухал юм.

ОХУ, БНХАУ-ын дунд байрлалтай нь бидэнд өгөгдсөн мөнхийн гэмээр хүчин зүйл. Нүүж одох боломжгүй, далайд гарцгүй учраас нэг бол БНХАУ, нэг бол ОХУ-ыг давж гадаад ертөнц манайд ирдэг. Гадаад худалдаа тэгж явагддаг. Тийм ч болохоор их гүрний ашиг сонирхол үйлчилдэг.

Нөгөө талаар, манай хоёр хөрш барууны ертөнцтэй улс төрийн түншүүд биш. Хоёулаа коммунизмын номлолоор орчин үеийн түүхээ бичсэн. Одоо ч хэвээр. БНХАУ эдийн засгийн хувьд нээлттэй бодлого баримталж байгаа. ОХУ өөрсдийгөө ардчилсан орон гэдэг. Гэхдээ АНУ тэргүүтэй барууны орнуудын эрх ашиг тэдний эсрэг үйлчилдэг нь л хамгийн том үнэн юм.

Тийм болохоор манайд барууны нөлөө ч давхар орж ирдэг. Тэдний дунд байрлах мөртлөө улс төрийн бодлого, системийг нь дагаагүй. Парламентын засаглалтай, ардчилалтай учраас Монгол дэлхийн анхаарлыг татдаг. Энэ үүднээс АНУ тэргүүтэй барууны ертөнц, гуравдагч хөршийн орнууд бидний сонирхлыг өөртөө татах стратегийн эрх ашигтай.

Тэгэхээр "Парламентад гадаадын гар хөл шургалжээ, шургалах вий" гэсэн явган яриа бүрийг үндэслэлгүй гэж үзэх бололцоогүй юм.

Харин энэ жил дэлхийд хамгийн олон тооны сонгууль болно.

Манай сонгуулийн өмнө Беларусийн ерөнхийлөгч, Владимир Путиний ойрын түнш гэгддэг А.Лукашенко айлчлаад буцлаа. Хоёр орны хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах агуулгатай дипломат айлчлал байсан ч далд мессежтэй А.Лукашенко газардсан. ОХУ-ын зүгээс бол бидэнд сануулгаа өгчхөөд байна. Шатахуун, эрчим хүчээр биднийг бүрэн барьдаг улсын хувьд улс төрийн үзэл баримтлалаа тулгах хөшүүрэгтэй. Цахилгаан станц, газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил удаа дараа гацдаг, тухай бүр тодорхой бүлэг хүмүүсийн эсэргүүцэлтэй тулдгийн цаана ОХУ бий.

Харин нөгөө талд хүний эрх, ардчиллыг түгээх нэрээр өөрсдийн жанжлах бодлогыг тулгадаг АНУ ч бий. Одоо АНУ-ыг "Дэлхийн цагдаа" гэж тодорхойлдог хандлага хуучирсан. Энх тайван тогтоох нэрээр жижиг орнуудад дайныг өдөөх, өрсөлдөгч их гүрнүүдийн эсрэг турхирах, эцэст нь өөрсдөд ашигтай стратегийн байршил бөгөөд түүхий эдийн нөөцтэй болж авдаг нь түүхээр нотлогдсон. "Ардчиллыг бэхжүүлнэ", "Үлгэр дуурайл болно, дэмжинэ" нэрээр тусгай санхүүжилт бүхий олон ТББ-ууд байгуулж, тэд нь жижиг улсуудад үйл ажиллагаа явуулдаг. Одоо АНУ-ыг баруун гэж үзэхээ ч болиод байна. Жинхэнэ либертари үзэл тэнд үгүйрч, цэвэр зүүний чиг баримжаа давамгайллаа хэмээн америкчууд өөрсдөө шүүмжилж эхэлсэн. Шүүмжлүүлж буй хамгийн тод жишээ нь Жо Байден, ерөнхийлөгч нь өөрөө.

Бид аль алиных нь нөлөөг тооцож үзэх шаардлагатай. Харин туйлширч, нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь тахин шүтэх л хамгийн буруу юм.

Өнөөгийн нөхцөлд бага зэрэг нийгмийн чиг баримжаатай бодлого яривал шууд "Коммунизм руу ухрах гэлээ", "Оросыг дэмжлээ", "Путлер", "МоЯ" гэдэг тодотголд хамруулдаг болчихсон. Атал наад зах нь боловсролын салбарыг хувьчилж болохгүй юм гэдгийг одоо АНУ өөрсдөө ойлгож, эхнээс нь засаж байна.

Мөн 34 жилийн өмнөх ардчилсан хувьсгалыг өнөөдөр ч үргэлжилж буй мэтээр тайлбарлаж, "АНУ л үнэн", "Чөлөөт зах зээл бол туйлын зөв", "Төр юунд ч оролцож болохгүй" гэх мэтээр туйлшрах хандлага газар авсан. Нөгөө талд "Орос ах нар" хэмээн хир халдаадаггүй, экстрим үндсэрхэг үзэлтнүүд ч бий билээ.

Алинаас нь ч Монгол хожихгүй юм.

Хамгийн нэгдүгээрт тавих үнэт зүйл бол манай улсын тусгаар тогтнол бөгөөд үндэсний эрх ашиг. Бүх бодлого үүнд чиглэх ёстой. Гадаад бодлого ч мөн адил.

Тэгэхээр наад зах нь газар нутаг, дэд бүтэц гээд стратегийн хувьд аюулгүй байдлаа хамгаалах ёстой болно. Үүний тулд л хамгийн түрүүнд "Хоёр хөрштэйгээ нэн тэргүүнд найрсаг харилцаатай байна" гэж бид Гадаад бодлогын үзэл баримтлалдаа тусгадаг.

Харин хэт дагаж, дагалдах нь эргээд аюул учраас үүнийг гуравдагч хөршүүдийн харилцаагаар тэнцвэржүүлэх шаардлагатай болдог. Гэтэл гуравдагч хөршүүд ч биднээс ашиг хайж, геополитикийн түшиц нөхцөл эрдэг. Ингэхдээ заавал давхар ОХУ, БНХАУ-ын талаар бодолхийлдэг.

Парламентын сонгуулийг өгөхдөө бид энэ үүднээс нь харвал олон зүйл өөрчлөгдөнө. Баруунд боловсрол эзэмшсэн, чөлөөт зах зээлийг магтан дуулдаг хэсгийг ч, хэт үндсэрхэг хэсгийг ч хэрсүү нүдээр харах шаардлагатай болно.

Яг сайн анзаарвал өнгөрсөн дөрвөн жил цэвэр барууны эрх ашгийг хамгаалж, үндэсний язгуур эрх ашиг битгий хэл Гадаад бодлогын үзэл баримтлалаа ч умартаж ажилласан УИХ-ын гишүүд бий. Одоо ч зарим нь дахин нэр дэвшиж байна. Зарим нь хилийн чанадад ч "ажиллаж" байна. Тэд иргэдийг бухимдал дээр нь дөрөөлөн турхирч, жагсаал цуглаан өдөөж, төрийн эргэлт авчрахыг хүсдэг.

Мөн нөгөө талдаа үндсэрхэг үзлийн халхавчаар БНХАУ-д шашны асуудлаар тал засаж (Х Богд тодорсон нь ирэх жилүүд дэх гадаад харилцааны том сэдэв), ОХУ-ыг хэт аялдан дагалддаг улстөрчид бийг ялгаж салгах нь зүй.

Ирэх жилүүдэд Монгол өөрсдийн тусгаар байдлыг л улам бүр бэхжүүлэх шаардлагатай юм. Дагаад бага багаар хоёр хөршөөс хамааралтай сегментүүд дээр хүчирхэгжих, бие даах ёстой. Харин энэ явцдаа хэт баруунжвал аюултай. Тэгвэл тоглоомын улс болно.

Үндэсний эрх ашгийг сонгодог бөгөөд академик утгаар нь тодорхойлж чухалчилдаг, гаднын гар хөл болчих магадлал бага хүмүүсийг сонгох бидэнд үүгээр чухал болж байна.

Өнгөрсөн хугацаанд хамтран ажилласан олон улсын байгууллага, нэр бүхий хүмүүс, глобал шинжтэй асуудлуудад илэрхийлж ирсэн байр суурь зэрэг нь л тухайн кандидатыг илчлээд өгнө дөө.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-06-19 08:36

Дэхий олон т�##�т болно тэрүүгээр ээ барууны нөлөө багсана

Дэл
Дэл
2024-06-19 08:53

Зөв харж бичсэн байна тэнцвэр их чух�##� тэгэхдээ их хэцүү шүү

Зочин
Зочин
2024-06-19 10:39
Reply to  Дэл

Үнэн үнэн! Тэнцвэр их чух�##�,харин одоо бидний мөрөн дээр �##�ь нь илүү хүндхэн дараад бна даа ?

тогтох
тогтох
2024-06-19 10:14

Ийм л зөв ш�##�гуур хэрэгтэй ингэж ойлгодог нь хэд бол Монголын минь заяа түших болтугай

Зочин
Зочин
2024-06-19 10:36

Бид баруунжаад юу ша лихав дээ ! Ямаа,тэмээ хоёр туйлаад туйлаад юу ч болдоггүй гэдэг шиг л юм. Гэхдээ баруун Европ, Америк тив бол өнөөгийн соёл иргэншлийн түүчээ гэдгийг сайн мэдрэх нь чух�##� . Монгол төрийн 113 жилийн өмнөөс мөрөөдөн тэмүүл сэн "3 дахь хөршийн бодлого"-ыг орхивол бид жинхэнэ л хоёр хөршийн хөмөрсөн тогоон дотроо үлдэнэ шүү !
Одоогийн Z үеийхэн маань энийг "Данхын үеийнхнээс" давуутай сайн ойлгоно гэж бодохоор сэтгэл хага луун бна даа !

Зочин
Зочин
2024-06-19 10:49

монголчууд өөрсдийгөө хамга�##�ах зэвсэг байхгүй учраас олон юм хуц�##�гүй энэ дэлхийн 3Р ДАЙН амьд үлдвэл их юм тэнэгүү дээ. Чад�##�гүй байж монголын тусгаар тогнолыг хүлээн звшөөрч бий болгосон хил з�##�гаа хөрш Оросыг авч хэлэлцэх эрх монголчуудад байхгүй. Оросууд харин ч монголыг мөрөөр нь 30жил амьдруулсан. Монголчууд өөрсдөө л америк гэж д�##�айн цаадах цагаачдын орныг шүтэн биширч тархиа уга�##�гаж гүйгээд муугаа үзэж буй. Америк чинь өөрсдөө дээгүүрээ шударга биш дээрэмчин баячуудынхаа гарт эзлэгдэж Кеннеди ерөнхийлөгчөө буудаж �##�аад одоо 80 ХУВЬ ДАНДАА ӨВЧТЭЙ ӨР ЗЭЭЛТЭЙ АМЬДАРДАГ ГУЙЛГАЧИН ЦАГААЧДЫН ОРОН

Зочин
Зочин
2024-06-19 13:11

Эблбэгдоржийн уяаны ноход л эвгүй шүш

Зочин
Зочин
2024-06-19 15:28

жагса�##�таар орж ирсэн 48ыг хэлээд байна уу

Зочин
Зочин
2024-06-19 15:34

Гадна бодлого ороод ирвэл уртаа манайх сөнөх аюулд хөл дүрлээ л гэсэн үг

Зочин
Зочин
2024-06-19 15:36

Сонгууль гэж улайрч байж хар�##�ган байчих вий

Зочин
Зочин
2024-06-19 15:38

Сонгуулийг нөгөө т�##�аас нь харж чаджээ. Бид одоо сул т�##�тай байгаа шүү

Зочин
Зочин
2024-06-19 15:40

зөв2

Зочин
Зочин
2024-06-19 15:42

Хүчтэй ухаантай байцгаана шүү монголчуудаа

Зочин
Зочин
2024-06-19 15:59

Үүнийг бичигч Оросыг шүүмжлэхийн тулд АНУ-г баахан гөвж өгчээ!! Хулчгар юмнууд Оросыг шүүмжлэхдээ "Хоёр их хөрш" гэж Хятадыг заав�##� жийргэвч болгон хавчуулдаг!!!

Сумын заан
Сумын заан
2024-06-19 17:19

М.Тэнгис гуай, таны хэт бөөрөнхийлөлтөөс ганц �##�хам ч гэрэлтсэнгүй. Тэнцвэртэй харьцая гэснээс хэн ч барууныг шүтэх гээгүй. Нарийн төмөр зам тавья, эрчим хүчний эх үүсвэрээ барья, уранаа Казахстаны замаар ашлая гэх хэмжээнд л ярьцгаадаг. Хамтаръя тус�##�ъя гэсэн Хятадаа орос ахаас холдуулах гэлээ гэж зүхсээр үргээж бх шиг. Оросын аманд ингээд өөрсдөө орлоо. Тэнгисийн тэнцвэржүүлье гэх сурт�##� цаашид явах нь ээ.

Зочин
Зочин
2024-06-19 17:37

Бас гадны шашин маш аюултай ард түмнийг хуваадаг

Цогягү
Цогягү
2024-06-19 21:21

Хүрэлсүгээс эхлээд газар.нутгаа 100 жилээр зараад л явах нохойнууд олон бий

Зочин
Зочин
2024-06-19 23:11

Элбэгдоржийн гар хөлүүд олон байгаа шүү.

Зочин
Зочин
2024-06-20 07:51

Гадаад гэр бүлтэй хүмүүс сүүлийн үед улс төрд их идэвхийлэн оролцдог болсон нь гадны улс орнуудын зүгээс монголд явуулж буй геополитикийн бодлого байх шиг байна. Эдгээр хүмүүс тагнуулчийн үүрэг гүйцэтгэдэг болов уу.

Зочин
Зочин
2024-06-24 16:39

АНУ бол шун�##� ихтай чөтгөр улс...Тэр богд энэ тэр нь ч Монголд хэрэггүй юм монголчуудын хувьд буддын шашин орж ирснээр энэ улс доройтох нэг ш�##�тгаан болгоныг мартаж болохгүй.Д�##�ай лам ч мөнгөөр тодруулдаг ш дээ,Хилийн чанадад байх хоёр хөрштай сайн хамтрах нь зөв.

Холбоотой мэдээ

Back to top button