“Nvidia” “Microsoft”-ийг гүйцэж дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани боллоо

Дэлхийн томоохон компаниуд технологийн салбарт байр сууриа бэхжүүлэхээр шинэ хиймэл оюун ухаан хөгжүүлэхээр ажиллаж байгаа. Хиймэл оюун ухааны хөгжүүлэхийн тулд өндөр хүчин чадал бүхий компьютерын чип шаардлагатай.
Тэгвэл өндөр хүчин чадал бүхий чип үйлдвэрлэдэг “Nvidia” компани чадварлаг хиймэл оюун ухаан хөгжүүлэхийг оролдож буй “Microsoft”-ийг гүйцэж дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болжээ.
Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан хөгжүүлэх чипийн эрэлт эрс нэмэгдсэний дараа “Nvidia” компанийн нэгж хувьцааны ханш их хэмжээгээр нэмэгдсэн юм. Үүний үр дүнд тус компанийн зах зээлийн үнэлгээ “Apple”, “Meta”, “Microsoft” гэх мэт технологийн аваргуудтай ойртож ирсэн байдаг.
Тэгвэл мягмар гарагт /2024.06.18/ нэгж хувьцааных нь үнэ 3.5 хувиар нэмэгдэж зах зээлийн үнэлгээ 3.335 их наяд ам.долларт хүрчээ. Тус компанийн үнэлгээ нэг өдрийн дотор 113 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна.
Харин “Microsoft”-ийн хувьцаа 0.45 хувиар буурч, зах зээлийн үнэлгээ нь 3.317 их наяд ам.доллар болж буурсан юм.
Ингэснээр “Nvidia” компани “S&P500” индексийн хамгийн өндөр үнэлгээтэй компани боллоо. “S&P 500” нь Нью-Йоркийн хөрөнгийн бирж дэх хамгийн том 500 компанийн хувьцааны ханшийг илэрхийлдэг индекс.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.