Саудын Арабт Исламын мөргөл хийж явсан 550 хүн халуунд цохиулж нас баржээ

Исламын шашинтай хүмүүс Хаж нэртэй мөргөл хийдэг. Ингэхдээ Исламын шашин дахь хамгийн ариун хот гэгддэг Мекка руу аялдаг байна.
Мекка хот Саудын Арабт оршдог. Хаж мөргөл өнгөрсөн баасан гарагийн /2024.06.14/ үдшээс өнөөдрийн /2024.06.19/ үдэш хүртэл үргэлжилнэ.
Тэрхүү мөргөлийг үйлдэж явсан 550 хүн хэт халалтын улмаас нас баржээ. Амиа алдсан хүмүүсийн 323 нь Египетийн иргэн байсан гэж хоёр дипломатч “AFP” агентлагт хэлсэн байна.
Тэдгээр дипломатчуудын нэг нь “Бага зэрэг шахалцаа үүссэний улмаас нэг Египет иргэн амь үрэгдсэн. Харин бусад бүх амь үрэгдсэн тохиолдол халуунтай холбоотой гэж бүртгэгдсэн” хэмээжээ.
Нас барсан 550 хүний 60 нь Йорданаас Хаж мөргөлийг үйлдэхээр ирээд байсан аж. Мекка дахь их сүмд агаарын температур даваа гарагт /2024.06.18/ 51.8 градус хүрч халсан байна.
Саудын Арабын албан тушаалтнууд халуунд цохиулсны улмаас бие нь муудсан 2 мянга гаруй мөргөлчдөд эмнэлгийн тусламж үзүүлжээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үхэн хатан байж мөргөл үйлдэнэ гэдэг мөн гай яа. Эсвэл тийм их нүгэлтэй хүмүүс юм уу. Ойлгох ухаан хайрлаач
шашин гэх бузар хар тамхинд толгойгоо мэдүүлсэн тэнэгүүдийг ийм хувь заяа хүлээж байдаг юм. Ийм тэнэг харанхуй шүтлэгээс манай монголчууд ч гэсэн сургамж авах хэрэгтэй. Манайхан удахгүй Х богддоо мөргөж мөнх нас�##�на гээд өдөр шөнөгүй оочёрлож мөргөөд унаж мэдэх мухар сүсэгтэй тэнэгүүд шүү.
Тэнэг хүүрнүүд юмдаа. Мөргөл хийж яваад үхэх ч гэж дээ.