Гадаад мэдээДЭЛХИЙ

Өмнөд Солонгос К поп од шиг болохыг хүссэн хүмүүст тусгай виз олгоно

БНСУ аялал жуулчлалын салбараа цар тахлын өмнөх үе шиг болгохын тулд К поп од шиг бэлтгэгдэхийг хүсдэг хүмүүс зориулж виз гаргаж өгөх болсон байна.

Өмнөд Солонгосын Сангийн яам даваа гарагт /2024.06.17/ мэдэгдэл хийхдээ “K-Culture Training Visa”-г К поп бүжиг, бүжгийн дэглээч, загвар өмсөгчөөр суралцах хүсэлтэй гадаадын иргэдэд олгоно хэмээжээ.

К поп салбарт өрсөлдөх хүсэлтэй хүмүүс ямар нэгэн агентлагийн сонгон шалгаруулалтад оролцоод тэнцэх ёстой байдаг. Харин энэ визийг авах хүсэлт өгөх хүмүүс шалгаруулалтад орох шаардлага байхгүй аж.

Гэхдээ шалгаруулалт байх эсэх дээр энэ жилийн сүүлээр дэлгэрэнгүйн мэдээлэл өгнө гэсэн юм.

Өмнөд Солонгосын энтертайнмент ертөнцийн соёл дэлхий даяар алдартай болсны дараа тус соёлыг сонирхогч гадаад иргэд БНСУ-руу аялж, бүр хэлийг нь хүртэл сурах болсон.

Зарим сонирхогчид К драма болон К поп дууны бичлэгийн зураг авалт хийсэн газрыг хүртэл зорьж очих нь бий.

Ийм учраас БНСУ-ын эрх баригчид дэлхий даяар алдартай болсон Солонгос соёлыг ашиглан аялал жуулчлалын салбараа тэлж, цар тахлын өмнөх үе дээр нь авчрах зорилготой байна.

Өнгөрсөн жил Өмнөд Солонгос 11 сая жуулчин хүлээн авсан. Энэ нь 2022 онтой харьцуулахад бага зэрэг өссөн үр дүн ч цар тахлын өмнө буюу 2019 онтой харьцуулахад бага хэвээр байгаа юм.

Тус улс 2019 онд 17.5 сая жуулчин хүлээн авсан. К поп гэх мэт Солонгосын энтертайнмент ертөнц алдартай болсны дараа Зүүн Өмнөд Азиас тус улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэх болжээ.

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам мэдээлснээр өнгөрсөн жил Тайланд, Филиппин зэрэг орны жуулчид Солонгост ирсэн нийт жуулчдын тавны нэгээс их хувийг бүрдүүлсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Holly
Holly
2024-06-20 20:42

Ядаж төр маань ийм юманд саад болохгүй нь их юмдаа

Холбоотой мэдээ

Back to top button