УЛС ТӨР

Ерөнхий сайдын зөвлөхүүд “ЖИНХЭНЭ БҮТЭХГҮЙ ГАРУУД”

-ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАГЧ, 15 ТЭРБУМЫН ЗАВШИГЧ, СЕЙФТЭЙ МӨНГӨНИЙ ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДОГЧ НАР ЕРӨНХИЙ САЙДАД ЗӨВЛӨЖ БАЙНА-

Манай сайт төрийн гурван өндөрлөгийн зөвлөхүүдийн талаарх мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад бид Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөхүүдийн намтар, замналыг хүргэж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эдийн засгийн зөвлөх Н.Энхбаяр аравдугаар сард үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Ингэснээр Ерөнхий сайд эдийн засгийн зөвлөхгүй ажиллаж байгаа. Түүнийг олон Ерөнхий сайдад зөвлөж байсан маш сайн хүнээ явуулсан гэдэг. Харин үлдэгдэгсэдийн хэн нь хэн бэ. Ерөнхий сайдад мэргэжлийн экспертүүд биш хаа газрын болох, бүтэхгүй нөхөд зөвлөдөг болохыг хэвлэлүүд бичих болсон юм.

Ерөнхий сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Б.Энх-Амгалан:

У.Хүрэлсүхийн дотнын найз гэгдэх Б.Энх-Амгалан Ерөнхий сайдын зөвлөхийн албанд 2017 оны арваннэгдүгээр сарын 12-нд томилогджээ. Тэрээр Монголд төдийгүй хилийн чинадын дуулианд нэр холбогдож явсан арвин их намтартай хүн. Одоогоос есөн жилийн өмнө БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суух Ерөнхий консулаар томилогдон ажиллаж байв. Тэнд ажиллах үеэрээ хятад иргэнийг хууль бусаар хилээр нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон удаатай.

2009 онд Польшийн интерполоор эрэн сурвалжлагдсан манай 69 дипломат төлөөлөгчдийн  нэрсийн жагсаалтад нэр нь цохиж явсан билээ. Тэрбээр гадаад оронд дипломат алба хашиж байхдаа тамхины наймаа хууль бусаар хийсэн байж болзошгүй учир шалгагдсан гэх мэдээлэл цацагдаад намжсан. Эл дуулианыг саяхан ГХЯ-наас зарласан. Тухайн үед дэлгэгдсэн нэрсийн жагсаалтад Энх-Амгалан биш Амгалан-Энх гэж бичээтэй байсан нь анхаарал татаад өнгөрсөн.

Мөн яг нэг жилийн өмнө ЖДҮХС-ийн зээлэнд ч нэр холбогдоод авсан “овоо гар”. Тодруулбал, тэрбээр ХХААХҮ-ийн сайдад хаяглан “Тэгшрэх гурван эрдэнэ” ХХК-иас ирүүлсэн “Титан хийц” ухаалаг тавилгын төсөлтэй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцаад салбарын яамны зүгээс бололцоотой арга хэлбэрээр дэмжих чиглэл өгсний дагуу төслийг танд хүргүүлж байна” гэсэн бичиг илгээж байсан нь ил болсон. Чухам Ерөнхий сайд хүргүүлсэн үү, сайдын нэрийг барьсан уу гэдэг нь мөн л бүрхэг замхарсан.  

Мөн АТГ-т өгсөн ХОМ-т нь дурдагдсан “Марта Майнинг” компанийг одоо хүү Э.Энх-Амар нь Хятадын “Кэ Юан геологи” эрэл хайгуулын ХХК-тай хамтран ашигт малтмал ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нь анхаарал татдаг. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн толгойлдог Монгол цэргийн нэгдсэн холбооны үүсгэн байгуулагчаар түүний нэр улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Мөн Ерөнхий сайдтайгаа цуг Харли сонирхогчдын холбоонд багтдаг гээд бичих зүйл ихтэй хүн.

Эрүүл мэндийн зөвлөх Н.Хүрэлбаатар:

Сувилагчаас эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайдаар хүртэл томилогдон ажилласан хүн бол Н.Хүрэлбаатар. Тэрээр сайд байхдаа ихээхэн мөнгөний хэрэгт холбогдон нисэх онгоцны буудлаас сүр дуулиантайгаар баривчлагдаж байв. Тодруулбал, түүний хүү Энхбатын Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг, Зайсан дахь “Рапид харш” хотхоны орон сууцнаас 2011 оны хавар их хэмжээний мөнгөтэй сэйф алдагдсан байдаг. Хуулийн байгууллагынхан төмөр шүүгээг онгойлгоход дотор нь хоёр сая 245 мянган юань болон 6000 ам.доллар гарч бөөн шуугиан дэгдсэн. Тэр үед хүү Х.Энхбат нь “Аав энэ төмөр шүүгээг манайд тавьсан. Юу байгааг нь би мэдэхгүй” гэж тайлбарласнаар Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг 2013 онд Сөүлээс Чингис хаан нисэх онгоцны буудалд газардахад нь баривчилж байсан билээ.

Ийнхүү тус хэрэг шалгагдаад даруй арваад жил болсон ч хэрхэн шийдэгдсэн эсэх нь огтоос тодорхойгүй байдаг аж. Тэрчлэн тус хэрэг дахин сөхөгдөлгүй мартагдаж, тэрээр өдгөө Ерөнхий сайдад зөвлөгч хийгээд сууж буй юм.

Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл:

Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй насаараа шахуу бараг 33 жил хамтран ажиллаж байгаа нэгэн. Тэднийг итгэлт анд, сайн хамтрагчид гэж ойлгож болох юм. Тиймдээ ч улсаас олон тэрбум төгрөг шамшигдуулсан найзаасаа Ерөнхий сайд хагацаж салаагүй хамт байж л байна.

Тодруулбал, Л.Алтангэрэл ньУлсын нөөц бүрдүүлэлтийн газрын даргаар ажиллаж байхдаа улсын нөөцийн сангаас 15 тэрбум төгрөг хувьдаа завшсан гэх хэргээр шүүгдэж байсан нэгэн билээ. Л.Алтангэрэлийн эхнэр Г.Оюунчимэгийн нэр дээр байдаг “АО Жаргалант” ХХК-ийн нэрээр шатахуун нийлүүлэх гэрээг байгуулан 1.9 тэрбум төгрөг шилжүүлсэн байдаг. Тэгэхдээ зах зээлийн өндөр үнээр  шатахуун худалдан авч, зөрүү 237.400.000 төгрөгийг хувьдаа завшсан. Улмаар Эрүүгийн хуулийн 263.2-т зааснаар  буюу төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын  байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлэээр буруутгагдаж 3.6 жилийн ял сонссон. Гэвч төрийн мөнгө шамшигдуулсан ч өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан хялбархан гэгч мултарч байв. Нэр хүндээ сэргээнэ гэж “цагаатгагдах” хүслээр олон ч шүүхээр гүйж байсан юм.  

Түүний албан тушаалаа урвуулан ашиглаж шатахууны гэрээ байгуулж 1.9 тэрбум төгрөг шилжүүлэн улсад хохирол учруулж байсан “АО жаргалант” хувийн компани одоо ч түүний нэр дээр хэвээрээ байдаг аж.  

Түүний нэр дээр “Харли сонирхогчдын монголын холбоо” бий. Харли сонирхогчдын холбооны Удирдах зөвлөлийн дарга нь Ерөнхий сайд. Ерөнхий сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын хобби “Харли сонирхогч” дээр огтлолцож байгаа нь сонирхолтой юм.

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын зөвлөх А.Үйлстөгөлдөр

Хөтлөгч, уран бүтээлч нэгэн залуу өнөөдрийн Ерөнхий сайдын зөвлөхийн албыг хашдаг. Энэ хүн бол “Мөнхийн реп” хамтлаг ид мандаж явахад дуулж, FM 104 радиогийн хөтлөгчөөр ажиллаж байсан А.Үйлстөгөлдөр. Тэрээр У.Хүрэлсүхийг Шадар сайд байхад нь л зөвлөхөөр нь ажиллаж эхэлсэн. Ерөнхий сайд байхад нь ч зөвлөж явна. Тэрээр нэг л өдөр хөтлөгчийн басхүү урлагийн карьераа орхиж, улс төр лүү эргэж буцалтгүйгээр ороод явчихсан. Сайн ахаа түшсэн дуучин залууг гайхах хүн олон л гарч байв.

АНУ-д суралцсан мөн хэвлэл мэдээллийн байгуулагад 12 жил ажилласан туршлагатай. МҮОНРТ, УБ радио, FM-101.7, TV-8 телевиз, FM-104.0, SEVEN телевиз зэрэг байгууллагуудад уран бүтээлч хийж байсан гээд товчхон намтартай нэгэн аж.

Гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин

Ерөнхий сайдын гадаад бодлогын  зөвлөх 2008 оноос ГХЯ-нд ажиллаж эхэлсэн. Мөн Лондонд Элчин сайдын яаманд дипломатаар ажиллаж байсан залуу зөвлөх. Ерөнхийдөө арав гаруй жил ГХЯ-нд ажилласан богинохон намтартай нэгэн. Тэрээр Засгийн газрын референт Ганболдын Гандөл түүний төрсөн ах Ганболдын хүү бөгөөд ХОМ-т нь байдаг “Илт хан” ХХК-ийн хувьцаа эзэмшигч. Үүнээс өөрөөр онцлоод байх түүхгүй шинэ залуу аж.

Ерөнхий сайдад зөвлөгчид нэг иймэрхүү. Бүгд шахуу “Жинхэнэ бүтэхгүй гарууд”. Ерөнхий сайд дүрмийн бус хүмүүсээр өөрийн багаа бүрдүүлсэн. Нэгдүгээрт, залуу хоёрдугаарт, өөрт нь чин үнэнч ажиллана гэж бодсон хүмүүсийг тэр сонгосон болов уу гэж анзаарагддаг.  


Бид төрийн гурван өндөрлөгийн зөвлөхүүдийн мэдээллийг цувралаар хүргэж буй. Уншигч та бидний өмнө нь бэлтгэсэн Ерөнхийлөгчийн зөвлөхүүд буюу “Морь унасан толгойгүй ХҮМҮҮС” контентыг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2019-12-03 09:00

ямар үл бүтэх гаруудыг цуглуулсан юм бэ, ингээд бодохоор үнэн гэж �##�га, ЕС ч худ�##� дүр эсгэх попрохоо зогсоомоор юм. Бүгд эрх ашиг дээр нэгджээ% бид ямар ч өрөвдөлтэй юмб дээ

Зочин
Зочин
2019-12-03 09:29

тэгнээ тэгнэ энэ б�##�ай муу хөдөөний дурак

Иргэн Баатар
Иргэн Баатар
2019-12-03 10:17
Reply to  Зочин

хаха Жаахан баримт нотолгоотой юм бичиж байв�##� зүгээрсэн дээ.

АМКА
АМКА
2019-12-03 11:00

ЕРОНХИЙ САЙД ХУН ИНЖЕНЕРИЙН СЭТГЭХУЙ ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЛЭГТЭЙ БАЙХ ЕСТОЙ. СУР ДАНЗАН ДАЛД ОР

хор нь
хор нь
2019-12-03 12:16

бидний буруу сонголтын үр дүн

Зочин
Зочин
2020-04-24 06:00
Reply to  хор нь

Новшоо чи сонгоод ерөнхий сайд болгочихсон юм бишшүү. Чиний сонгосон бааснуудыг УИХын гишүүд гэдэг юм

Зочин
Зочин
2019-12-03 13:21

Г.Мөнхжин юм уу Б. Мөнхжин юм уу хаха. Жоохон андуурчих шиг боллоо редактороо

Sain medeh hunii huwid
Sain medeh hunii huwid
2019-12-03 22:57
Reply to  Зочин

Uilstuguldur gedeg hun bol buruu ashigwal tsumiin zewseg zuw ashigwal buural darga shig chin bolgoj chdna

Zoch
Zoch
2019-12-03 16:15

odoo bolii doo e saida uuln ih demjlee ogtsruulahgv gj duugarla ogtsruulahgv gj temtsn gj orillo fb groupd ch urialla ta gtel arai bish nohor bna hot in dargtaiga adilhan odoo ahij chadahgvindee bayrtai

зочин
зочин
2019-12-03 17:30

Хулгайчуудад ичих булчирхай байхгүй

irgem
irgem
2019-12-03 17:32

said n ooroo nudraga zoruuldeg tanhai gar shuudee tiim bolohoor oortoigoo ijil zangaani l garuud naiz bgaa tuunee l baruun garuudaa bolgoj ldee ijilhen garuud bndaa iim humuuseeree tor bariulahaar yaj ch bidnii amidral deeshleh be dee 20 ond l oorchloh boltugai 3

Зочин
Зочин
2019-12-03 21:47

Монголын төрд авах юм байхгүйХүрэлсүх Баттулга.Элбэгдорж Энхболд гээд бүгд нэг тэрэгний дугуй шүү дээ

Амжилт
Амжилт
2019-12-03 22:12

доромжлох тусам долоон бурхан од шиг гял�##�заж байна дөө Е Сайд амжилт хүсье

Зочин
Зочин
2019-12-04 07:45

Uilstogoldor bol ahiinhaa omno uilj chadna baaj chadna. hahaha. zugeer chuchel

zochin
zochin
2019-12-04 08:30

ymarch bsan ene shuumjlegch naraas deer humuus blguidee.

Ган
Ган
2019-12-04 08:40

Хүрэлбаатар шиг хүнээр зөвлүүлнэ гэхээр хүрэлсүх ямар хүн бэ гэдэг нь танигдаж бна. Хэрхэн яаж нууц хүүтэй байх вэ, тэрэндээ байр авч өгөөд хулгайлман мөнгөө нуу гэж зөвлөж байгаа байх даа. Хэрэг хуучирдаггүй. Хэзээ нэг цагт шоронд орж л таараа

Зочин
Зочин
2019-12-04 09:16

Энэ Энх амг�##�ан ХААИС-ийн ХЭРҮҮГА-Та хамт дампууруулж байна.

Зочин
Зочин
2019-12-04 10:19

Н.Энхбаяр үнэхээр сайн эдийн засагч шүү дээ.Сангийн яаманд ажиллаж байхаас нь мэдэх юм .Хүрэлбаатар естой бүтэхгүй нөхөр.

Зочин
Зочин
2019-12-04 19:41

Заа мөнхжин усан толгойтын паянг гадаад яаманд мэдэхгүй хүн байхгүй биз. Цогтбаатарын цүнх баригчаас илүү гараагүй, ямар ч мэдлэг чад�##�гүй боловч ерөнхий сайдын нэрээр хүмүүсийг үхтэл нь дарамт�##�даг хөлдүү толгой. Ерөнхий сайдын нэрийг естой шавартай хутгаж байгаа хүн, энийгээ хурдан �######�б�##� өөрт нь өлзийтэй дээ.

Zz
Zz
2019-12-06 09:47

Khuukiin nuuts amraguudiig odoo niited garga haha

StevSlarie
StevSlarie
2020-02-03 14:02

Amoxicillin And Yeast Infection http://apcialisle.com/# - Cialis Levitra 10mg Occasion Cialis Original Viagra Kaufen

Зочин
Зочин
2020-04-24 06:09

Нэг муу нохойн шээс өөрөөсөө бусдыг муулхаар дагаж сэвдэг хэдэн чацагны уутнууд бас их хөөрөх юмаа

зочин
зочин
2020-04-25 00:44
Reply to  Зочин

Таарсан таар шуудайнууд

zochin
zochin
2020-04-25 12:23

MAN tedend ortei uchraas bas Gaaliin Baatar bna

Зочин
Зочин
2020-07-17 20:08

Бөлдөгдүүлсэн юм шиг дадлагынханыг сонгоод 4жилийн их сургуульд сургаад байгаа сонголтууд харагдахын.,ард түмнээ үл ойшоосон.,дураараа дургиж бнадоо.,ерөнхий сайд чинь

Аааааа
Аааааа
2020-07-18 10:05

Ёоооооооё энэ хүрэлсүх ер нь юу хэн юм бэ өөрөө эзэгнэж даам суух гэж бүх юмыг өөртөө тохируулж бна тэ бусад зөв хүмүүс шарв�##� өөрийг нь жийчихнэ гэж энэ ялтнуудыг сонгож

Холбоотой мэдээ

Back to top button