Top StoriesГадаад мэдээГео-ТоймДЭЛХИЙ

ОХУ, Хойд Солонгос харилцаагаа бэхжүүлж БНХАУ зайгаа барьж ажиглав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2024.06.19/ маш ховор айлчлал хийж Ким Жон Унтай уулзсан.

Айлчлалаасаа өмнө Путин Хойд Солонгосын төрийн хэвлэлд бичвэр нийтлүүлсэн юм. Тус нийтлэлд Москва, Пёнян хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар олон улсын хориг арга хэмжээг тойрч гарна хэмээсэн.

Мөн хоёр улс хамтарч барууны хяналтад байдаггүй худалдаа, харилцан тооцоо хийх өөр системийг хөгжүүлж, нэг талын болон хууль бус арга хэмжээг эсэргүүцнэ гэсэн юм.

Украины дайн эхэлснээс хойш ОХУ БНАСАУ-тай харилцаагаа ойртуулж эхэлсэн. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд асан Сергей Шойгу, Гадаад хэргийн сайд Сергей Лавров Хойд Солонгост айлчилж үүний дараа БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чой Сон Хуй ОХУ-д очиж хэлэлцсэн байдаг.

Өнгөрсөн жил Ким Жон Ун ОХУ-д айлчилж Путинтэй уулзсан. Тус айлчлалаар Москва Пёнянаас Украины дайнд ашиглах зэр зэвсэг авсныхаа хариуд цэргийн дэвшилтэт технологи хөгжүүлэхэд туслах тохиролцоо хийсэн гэгддэг.

Зургийн эх сурвалж: France24

Тэгвэл энэ удаагийн айлчлалаар Путин, Ким Жон Ун хоёр ОХУ болон БНАСАУ-ын хооронд энх тайван болон батлан хамгаалахын гэрээнд гарын үсэг зуржээ.

Сонирхолтой нь Путин тус батлан хамгаалахын гэрээ НАТО-гийн нэг дүрэмтэй ижил байж болох мэт утгатай зүйл ярьсан байна. НАТО-гийн тохиролцооны тавдугаар зүйлд нэг гишүүн рүү халдсаныг бүх гишүүд рүү халдсантай ижил тооцож нэгдсэн хариу арга хэмжээ авах тухай заасан байдаг.

Путин гэрээний талаар үг хэлэхдээ “аль нэг улс руу түрэмгийлсэн тохиолдолд харилцан туслалцаа үзүүлэхийг үгүйсгэхгүй” хэмээжээ.

БНХАУ-ын зайгаа барьсан алхам

Украины дайн эхэлсний дараа ОХУ харилцаагаа ойртуулж эхэлсэн өөр нэг орон нь БНХАУ юм. Дайн эхлэхээс хэдхэн хоногийн өмнө БНХАУ ОХУ-тай хязгааргүй түншлэл үүсгэж буйгаа зарласан.

Гэвч Путиний айлчлалаар ОХУ, БНАСАУ харилцаагаа гүнзгийрүүлж АНУ-ын удирдсан барууны эсрэг тэмцэхээ амласантай холбогдуулан БНХАУ ямар нэгэн мэдэгдэл гаргалгүй болгоомжтой алхам хийв.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лин Жиан Путин, Ким Жон Ун хоёрын дээд хэмжээний уулзалт бол ОХУ, Хойд Солонгосын хоёр талын хэлэлцээ хэмээж нэмж үг хэлээгүй байна.

Ийм богино бөгөөд БНХАУ ямар нэгэн хамаарал байхгүй мэт мэдэгдэл гаргасныг Карнеги сангийн шинжээч Тонг Жао “Хойд Солонгос ОХУ-тай цэргийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж буйд тодорхой хэмжээний болгоомжлолтой хандаж байна” хэмээжээ.

БНХАУ бол Хойд Солонгосын хамгийн том худалдааны түнш. 1960-аад оноос хойш тус хоёр улс батлан хамгаалахын гэрээтэй болсон. Энэ нь Хойд Солонгос гаднын оронтой хийсэн цор ганц батлан хамгаалахын гэрээ байсан юм.

Зургийн эх сурвалж: 38 North

Хятад болон Умард Солонгосын харилцаа өөрчлөгдөх магадлал бага. Гэхдээ Ким Жон Ун Путинтэй ойрын харилцаатай болж, урьдчилан тааварлах боломжгүй үйлдэл гаргаж байгаа нь БНХАУ-ын хувьд шинэ тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэж байна гэж Стимсон төвийн Хятад судлалын хөтөлбөрийн захирал Юн Сун хэлжээ.

Юн Сун “БНХАУ байр суурийг нь сорих шинэ нөхцөл байдал үүсэх хүртэл юу өрнөж байгааг холоос ажиглахыг илүүд үзэх байх” гэсэн юм.  Түүний үзэж буйгаар бол ОХУ, БНАСАУ харилцаагаа бэхжүүлэх нь АНУ-ын анхаарлыг саатуулах тул Бээжингийн хувьд тийм ч муу зүйл биш байж магадгүй аж.

Гэхдээ тэр “БНХАУ үүнийг гурван улсын ажиллагаа гэж харуулахаас зайлсхийх хэрэгтэй. Ингэвэл хэтэрхий их хариуцлага үүрэх шаардлага гарна” хэмээжээ.

Бээжин гадаад бодлого болон худалдааны асуудлаар Вашингтонтой зөрчилдөх нь нэмэгдсэн. Гэхдээ БНХАУ бол олон улсын тавцанд ОХУ болон Хойд Солонгос шиг бусад орнуудаас тусгаарлагдсан улс биш.

АНУ болон түүний холбоотнууд болох Япон, БНСУ нь БНХАУ-ын хамгийн том худалдааны түншүүд. Ийм учраас Хойд Солонгос, ОХУ-ын ойртож буй харилцааны нэг хэсэг мэт харагдаж, худалдааны түншүүдийнхээ дургүйг шаардлагагүй байдлаар хүргэхээс зайлсхийх нь Бээжингийн ашиг сонирхол.

Шведийн Аюулгүй байдал, хөгжлийн бодлогын хүрээлэнгийн захирал Никлас Сванстром хэлэхдээ ОХУ, БНАСАУ-тай үүсгэсэн түншлэл Бээжингийн хувьд бүс нутгийн байдлыг улам хүндрүүлэхүйц өдөөн хатгасан үйлдэлд хүргэвэл Хятадын санааг ихээхэн зовооно гэжээ.

Тэрбээр “БНХАУ худалдаа хийж, эдийн засгаа сэргээн босгохыг хүсэж байгаа. Тэдэнд анхаарал хандуулах чухал асуудлууд бий” хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters, The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
6 сар 20, 2024 09:02

МУУСАЙН ҮХЭР МОНГОЛЧУУД НЭГ НАМЫН ДАРАНГУЙЛАЛД АЛИНГАА АЛИНГАА АЛДАЖ НАМ ДАРУУЛЧИХААД БАС ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНД АНХААРАЛ ХАНДУУЛЖ ЦОР ЦОР ХИЙХ ДУУГҮЙ БАЙ ҮХЭРНҮҮДЭЭ ТА НАРТ ХАМААГҮЙ. ЭНЭ ТА НАРЫН ОРОЛЦОХ ХЭРЭГ БИШ ДУУГҮЙХЭН БАЙВАЛ ЛАЛАРУУДАА ТА НАР УДААН АМЬДРАНА ЯАХ ГЭЖ ИНГЭЖ ГАГНУУР АВАХГҮЙ ГАЗРААРАА ХАНЗРАНА ВЭ?

Зочин
Зочин
6 сар 20, 2024 10:20

Манай 2 гарын уулз�##�т хэрхэн өрнөж байгаа юм бол

Зочин
Зочин
6 сар 20, 2024 10:23

Өмнөд хөрш маань энэ хуувилдааныг ойлгож байгаа болов уу

Зочин
Зочин
6 сар 20, 2024 10:25

Орос улс яг дэлхийн дайсан шиг санагдах боллоо

Зочин
Зочин
6 сар 20, 2024 10:59

Дэлхийн хамгийн их анхаар�##� татдаг төрийн томцуул сүртэй байна шүүү

Зочин
Зочин
6 сар 20, 2024 11:21

Ким чон у ч нилээн санаатай хүндээ

Зочин
Зочин
6 сар 20, 2024 11:23

бөөбыөыбөбы

Зочин
Зочин
6 сар 20, 2024 11:26

Ёстой сонирхол татаж ббайгаа сэдэв дээ

Зочин
Зочин
6 сар 20, 2024 11:28

Орос яг яах гээд байна

Зочин
Зочин
6 сар 20, 2024 11:30

Хүчирхэг гүрнүүд хоорондоо юм хува�##�цаж байхад манайх хөлд нь чирэгдэхвийдээ

Зочин
Зочин
6 сар 20, 2024 11:33

Яаа г�##� г�##� юм болох нь дээ

Холбоотой мэдээ

Back to top button