Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин Хойд Солонгос дахь айлчлалаа дуусган Вьетнамд ирлээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгост хийсэн айлчлалаа дуусгаж, лхагва гарагаас /2024.06.19/ пүрэв гарагт /2024.06.20/ шилжих шөнө Вьетнамд газардсан байна.

Путиний нисэх онгоц Ханой хотод газардахад түүнийг Вьетнамын шадар сайд Тран Хонг, дээд дипломат Ле Хоай Трунг нар улаан хивс дэвсэн угтаж авсан юм.

Айлчлалаа эхлүүлэхээс өмнө Путин тус улсын хэвлэлд өөрийн бичвэрээ нийтлүүлэхдээ Украинд болж буй хямралыг шийдвэрлэг прагматик аргыг Вьетнам дэмжиж байгааг сайшаажээ.

Вьетнам дэлхийн тавцанд төвийг сахисан бодлого баримталдаг. Ийм учраас НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар Украины дайнд ОХУ-ыг зэмлэхээс түдгэлзэж байсан юм.

Тус улс коммунист засаглалтай, гэхдээ ОХУ болон Хойд Солонгосоос ялгаатай нь Вьетнам АНУ болон Европын холбоотой түншилж чадсан.

Австралийн Батлан хамгаалах академийн Вьетнамын аюулгүй байдлын мэргэжилтэн Карл Тайер “Ерөнхийлөгч Путиний Хойд Солонгос, Вьетнамд хийсэн айлчлал нь барууныхны ОХУ-ыг тусгаарлах оролдлого нь үр дүнгүй, Орос Азид түншүүдтэй гэдгийг харуулах зорилготой” хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-06-20 11:10

Гоё байна. Дэлхийгээрээ сайхан нэгдэх юмсан

Цогягү
Цогягү
2024-06-20 14:11

Орос шиг агуу гүрэн яргачин янкууд сөгтгөж чадахгүй Вьeтнам дайныг мартах учиргүй

Холбоотой мэдээ

Back to top button