Нийгмийн

"Зукерберг Монголд төрсөн бол Компьютер ланд-д компьютер форматлаад сууж байх байсан даа”

IT-гийн инженерүүдийн ярианаас:

Монголд интернэтийн сүлжээг оруулж ирсэн “Датаком” ХХК-ийг үүсгэн байгуулагч, инженер Д.Энхбат, төрийн үйлчилгээг цахимжуулах зорилго бүхий “Гэрэгэ системс” ХХК-ийг үүсгэн байгуулагч, зохион бүтээгч, инженер Ц.Эрдэнэбат нарын мэргэжил нэгт инженерүүдийн ярианаас товчхон: 

Ц.Эрдэнэбат: Биднийг оюутан байхад технологийн компани цөөхөн байв. Найзууд эхнээсээ ажилд орчихсон. “Датаком”-д хэд хэдэн найз ажилладаг. Би ч их ирдэг байлаа. Би оюутан байхдаа “Датаком” компанийн шагналыг авч байлаа. 1000 ам.доллар бол 1990-ээд оны эхэн үед их мөнгө байжээ. Тэр үеэс л Энхбат захирлыг сайн таних, ажил хэргээ хэлж ярьдаг болсон доо.

Д.Энхбат: Датаком компани интернэт оруулж, анх дөрвөн их сургуульд интернэтийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг байсан. Тухайн үед мэдээллийн технологийн залуучуудын зарим нь “пүүгээ”-тэйгээ ирчхээд Компьютерийн лабораторидоо хонож ажилладаг. Компьютерт маш сонирхолтой тэр үеийн залуучуудын төлөөлөл бол манай Эрдэнэбат.

Монголд IT-гийн салбарын олон компанийн захирал, бизнесмэнүүд ийм замаар гараагаа эхэлсэн.

Зөвхөн Монголд биш, Фэйсбүүк, Майкрософтынхныг хар. Бас л өрөөндөө хонож, өнжөөд л ажилладаг байсан тухай намтрууд байдаг. Яах вэ, тэнд бол том зах зээл, том мөнгө, том дэлхий.

Яг зүтгэхийн хувьд бол монгол инженерүүд ч гэсэн, жишээлбэл Эрдэнэбат Зукербергээс бага зүтгэсэн гэж би бодохгүй л байна. Манай зах, орчин нь өөр юм. “Зукерберг Монголд төрсөн бол Компьютер ланд-д компьютер форматлаад л сууж байх байсан даа” гэж манай салбарынхан тоглож ярьдаг юм.

Ц.Эрдэнэбат: 1 сая, 10 сая, 100 сая хүн зориулж систем бүтээх ажиллагаа нь яг адилхан. Систем бол систем. Монголд ч ялгаагүй, Фэйсбүүк, Вичат-ынхны хийсэн тэр бүх “хар ажлыг” хийж байж систем босож ирж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-06-21 09:25

Компьютор ландад Зукерберг гэж засварчин байдаг ш дээ.

Зочин
Зочин
2024-06-23 21:40

хуц нь биз

Холбоотой мэдээ

Back to top button