Улс төрийн мэдээ

Сурталчилгааны эхний долоо хоногт МАН ₮159 сая, АН ₮65 сая, ХҮН ₮39 саяар Фэйсбүүкт бүүст хийжээ

Сонгуулийн сурталчилгааны эхний долоо хоногт улс төрийн агуулга бүхий постыг хамгийн өндөр төсвөөр нийтэлсэн Фэйсбүүк хуудсын жагсаалтыг Meta компани танилцуулжээ.

Тус жагсаалтаас эхний 20 Фэйсбүүк хуудсын нэрийг, "Meta"-д төлсөн мөнгөн дүнгээр нь жагсаав.

  1. Лу.Гантөмөр - $9059
  2. ХҮН Нам- $8156
  3. МАН- $6841
  4. Чинбат Номин- $5251
  5. Munkhbaatar Lkhagva- $4826
  6. Энх-Амгалан Лувсанцэрэн- $4459
  7. Сүрэнжавын Лүндэг- $4428
  8. Энхбаярын Шугар- $4023
  9. Ард Түмний Нам- $3957
  10. Purevdorj Bukhchuluun- $3936
  11. Uyanga Tsoggerel- $3489
  12. Борхүүгийн Дэлгэрсайхан- $3409
  13. Загджавын Мэндсайхан- $3326
  14. Тогмидын Доржханд - $3267
  15. Бат-Эрдэнэ Жадамба- $3100
  16. Өмгөөлөгч Л.Батжав- $2845
  17. Temuulen Ganzorig- $2792
  18. Доржсүрэн Үүрийнтуяа- $2752
  19. Одонгийн Цогтгэрэл Tsogtgerel Odon- $2658
  20. Аюушийн Цогцэцэг- $2625

Тэдгээрийг нам, эвсэлд харьяалагдах байдлаар нь ангилбал,

  • АН - $19,142 буюу 65 сая
  • МАН - $46,963 буюу 159.6 сая
  • ХҮН - $11,423 буюу 38.8 сая төгрөг төлжээ.

Харин “Мета” компаниас сүүлд гаргасан мэдээллээр, зургаадугаар сарын 16-нд буюу нэг өдөрт Фейсбүүкт дараах хүмүүс хамгийн их мөнгө төлж, мэдээллээ сурталчлуулжээ.

  1. МАН цахим хуудас хамгийн их мөнгө төлсөн байна. Тодруулбал “Монгол Ардын Нам” гэсэн нэртэй хаяг энэ сарын 15-нд фэйсбүүкт 1,951 ам.доллар төлж, мэдээллээ сурталчилжээ. Энэ нь монгол мөнгөөр 6 сая 820 мянган төгрөг юм. 
  2. Үүний дараа мөн л Монгол ардын намын уриа бүхий нэртэй цахим хуудас болох “Ард түмний ялалт” хуудас 1,449 ам.доллар фэйсбүүкт төлсөн байна. Энэ нь 5 сая 65 мянган төгрөг юм. 
  3. Гуравдугаарт, “Uyanga Tsoggerel” гэсэн нэртэй хаяг 1,469 ам.доллар төлжээ. Тус хаяг 2024 оны УИХ-ын сонгуулийн 11-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж буй Ц.Уянгын цахим хуудас юм. Тэрбээр монгол мөнгөөр 5 сая 135 мянган төгрөг төлсөн гэсэн үг.
  4. Дөрөвдүгээрт, “Хүн нам” 1,164 ам.доллар буюу 4 сая 69 мянган төгрөг төлж, мэдээллээ сурталчилжээ. 
  5. Тавдугаарт, “MUNKHBAATAR Lkhagva” гэх УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Л.Мөнхбаатарын хаяг байгаа юм. Тэрбээр нэг өдөрт 1,136 ам.доллар буюу 3 сая 971 мянган төгрөг төлжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 21, 2024 13:24

МАН аар яахав дээ
Бидний татвар, биднээс хулгайлсан мөнгөөр хулгайлж хурааснаа хамга�##�ж, биднийг байнга дарангуйлах гэж улайрч байгаа юм

Зочин
Зочин
6 сар 21, 2024 13:51

ЭДГЭЭР УЛСУУД ДЭЭР ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА ХИЙЧИХ ЁСТОЙ БАЙХГУЙ ЮУ?

https://ergelt.mn/news/22/single/36285
https://ergelt.mn/news/22/single/36285
6 сар 21, 2024 16:41

хулгайчдаасаа л с�##�аарай, сонгогчид оо

Холбоотой мэдээ

Back to top button