Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин: Өмнөд Солонгос Украинд зэвсэг нийлүүлбэл маш том алдаа болно

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт Вьетнамд айлчлал хийсэн. Тэрбээр Вьетнамд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Өмнөд Солонгос Украин руу зэвсэг нийлүүлбэл маш том алдаа болно гэжээ.

Путин Вьетнамаас өмнө Хойд Солонгост айлчилсан. Тэрхүү айлчлалаар хоёр улсын удирдагч нар аль нэг орон руу нь дайрсан тохиолдолд бие биедээ туслах гэрээнд гарын үсэг зурсан юм.

Үүний дараа “Yonhap” агентлаг ОХУ, БНАСАУ батлан хамгаалахын гэрээтэй болсон тул Өмнөд Солонгос Украин руу зэвсэг илгээх талаар авч үзнэ гэж мэдээлсэн байна.

Путин хэвлэлийн бага хурлын үеэр тэрхүү мэдээлэлд хариу өгсөн юм. Тэрбээр ОХУ, БНАСАУ-ын хооронд хийсэн батлан хамгаалахын гэрээнд Сөүл санаа зовох шаардлагагүй хэмээжээ.

“Ийм зүйл болохгүй гэж найдаж байна. Хэрвээ болбол бид ч бас зохих хариу үйлдэл гаргана. Энэ нь Өмнөд Солонгосын одоогийн удирдлагад тааламжтай байхгүй л болов уу” гэж Путин сэтгүүлчдэд хэлсэн байна.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
МАН-ын гишүүн
МАН-ын гишүүн
2024-06-21 12:09

Дандаа л зан�##�хийлж, дарангуйлж явдаг яргачин чекист, монгол бөөгийн хара�##�аар онгоцны ослоор сүйрэнэ дээ !

Tumur
Tumur
2024-06-21 14:30

Чи л өөрөө жорлонд унаж үхнэ,өмнөд солонгос сүүлээ хавчсан,зэвсэг өгөхгүй гэдгээ зарласан,өмнө өгөх боломжтой ,манай хуулинд хорьсон зүйл �##�га гэж зарлаж байсан

Холбоотой мэдээ

Back to top button