Гадаад мэдээДЭЛХИЙ

Саудын Арабт Исламын мөргөл үйлдэж явсан мянган хүн халуун цохиулж нас баржээ

Саудын Арабт Исламын шашны хаж нэртэй мөргөлийг үйлдэж явсан мянга гаруй хүн хэт халалтын улмаас нас барсан байна.

Тэдний тал гаруй хувь нь бүртгэлгүй мөргөлчид байжээ. Пүрэв гарагт /2024.06.20/ бүртгэгдсэн нас баралтын 58 нь Египетээс ирсэн сүсэгтнүүд байсан гэж тус улсын дипломатч мэдэгдсэн юм.

Хаж мөргөл эхэлснээс хойш 658 Египет иргэн нас баржээ. Тэдний 630 нь бүртгэлгүй мөргөлч байсан аж.

Саудын Арабт Исламын шашны хамгийн ариун хот болох Мекка оршдог. Исламын шашинтай хүмүүс амьдралынхаа туршид таван мөргөлийг дор хаяж нэг удаа хийх ёстой байдаг.

Тэдний нэг нь Мекка руу аялдаг хаж мөргөл. Жил бүр олон арван мянган мөргөлч зөвшөөрөл авах мөнгөгүйн улмаас бүртгэлгүй мөргөлийг хийдэг байна.

Бүртгэлтэй сүсэгтнүүд сэрүүцэх зориулалттай агааржуулагч суурилуулсан өрөөнд нэвтрэх эрхтэй байдаг. Харин бүртгэлгүй мөргөлчид агааржуулагчтай өрөөнд орох зөвшөөрөлгүй учраас халуун нарны дор мөргөлөө үргэлжлүүлдэг юм.

Энэ жилийн хаж мөргөлөөр Саудын Арабт агаарын температур маш өндөрт хүрчээ. Тухайлбал энэ долоо хоногт Мекка хот дахь их сүмд 51.8 хэм хүрсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 21, 2024 12:33

Ислам ч бай христч бай шарын шашин ч бай бүгд адилхан хүний уураг тархмйг гүн хордуулагч бузар хар тамхи мөн. Ингэж амь насаа золиослон байж шашин шүтэх шаардлагагүй шүү гэдгээ монголчууддаа захьяа.

Холбоотой мэдээ

Back to top button