ОХУ, Вьетнам цөмийн технологи, газрын тосны хайгуул гэх мэт салбарт хамтран ажиллах боллоо

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт /2024.06.20/ Вьетнам улсад айлчилсан.
Айлчлалын хүрээнд Путин Вьетнамын Ерөнхийлөгч То Ламтай нийслэл Ханойд уулзсан байна. Тэд хэлэлцээ хийж хоёр орны нөхөрсөг харилцааг бэхжүүлэх тохиролцоонд хүрчээ.
Хоёр улсын ерөнхийлөгч нар цөмийн технологи, газрын тосны хайгуул зэрэг салбарт хамтран ажиллах тухай 11 баримт бичигт гарын үсэг зурсан гэж “Vietnam News Agency” мэдээлсэн байна.
Вьетнамын Ерөнхийлөгч Лам ОХУ нь тус улсын гадаад бодлогод үргэлж эн тэргүүний ач холбогдолтой байна хэмээж ЗХУ байх үеэс дэмжиж ирсэн нь талархжээ.
Ламтай хэлэлцсэнийхээ дараа Путин Вьетнамын удирдагч, Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронгтой уулзсан байна.
Түүнтэй уулзахдаа Путин “ОХУ нь гадаад бодлогод тэргүүлэх ач холбогдолтой хэвээр байгаа Вьетнамтай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна” гэсэн хэлсэн аж.
ОХУ бол Вьетнамд цэргийн техник төхөөрөмжийн хамгийн том нийлүүлэгч билээ. Гэхдээ Вьетнам сүүлийн үед АНУ-тай харилцаагаа бэхжүүлж байгаа юм.
Эх сурвалж: Kyodo News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.