Ерөнхийлөгчийн хамааралтай “Бугат” ресортод тоггүй, уух усгүй хоёр хоносон сурагчид, жуулчид нисдэг тэргээр аврагджээ

Энэ сарын 20, 21, 22-нд үргэлжлэн орсон аадар борооны улмаас усны түвшин огцом нэмэгдэж, үерт автах, голын цаана боогдох хүндрэлүүд үүссэн байна.
Тухайлбал, Тэрэлжид байрлах “Бугат” ресорт жуулчны баазад арван жилийн 16 сурагч, зургаан жуулчин, нэг хөтөч болон дотоодын аялагчид гол үерлэсний улмаас усанд боогдож, гурав дахь хоног дээрээ аврагджээ.
Энэ тухай мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэе.
-Төгсөх ангийн 16 сурагч, зургаан жуулчинг ОБЕГ-ын онгоц очиж авчээ-
Тус ресорт нь Горхи Тэрэлжийн нутагт дэвсгэрт байрлах бөгөөд Улаанбаатар хотоос зүүн тийш 80 км-т Хан Хэнтийн дархан цаазат газартай хил залган оршдог. Тог цахилгаантай, гол гатлуулдаг машинтай хэдий ч аадар борооны улмаас тоггүй болж, машин нь усан дунд гацжээ. Хамгийн ноцтой нь амралтын баазаар үйлчлүүлж байсан хүмүүс нь ундны цэвэр усгүй хоёр хонож, бүр гурав дахь хоногтоо хүрч арайхийж нисдэг тэргээр аврагдсан байна.
ЕБС-ийн 12-р ангиа төгсөөд хонхны баяраа тэмдэглэж явсан “Орчлон” сургуулийн 16 сурагч эхлээд аврагджээ. Тэднийг эцэг эхчүүд нь нийлж төлбөр мөнгийг нь гаргаж байгаад ОБЕГ-т хандаж, нисдэг тэргээр авсан байна. Харин нэг хөтөчтэй, зургаан жуулчныг ОБЕГ-ын аврагчид өчигдөр орой дахин ирж аварсан аж.
ОБЕГ-тай холбогдож тодруулахад “Голын үерт боогдож, сурагчид болон гадаадын жуулчдыг авч ирсэн нь үнэн. Нисдэг тэрэг хүрэхээс өөр аргагүй, хүндэрсэн байсан” хэмээлээ.
“Орчлон” сургуулийн сурагчийн ээж “Гэмтэж бэртсэн хүүхэд байхгүй. Хүүхдүүд бүгд зүгээр. Усгүй, тоггүй нөхцөл байдалд хоёр хоног байсан тул бид санаа зовоод нэгдэж нийлж байгаад ОБЕГ-т хандаж, хүүхдүүдээ авсан. Тэгэхгүй бол бүр хэцүү байдалд орох байлаа” гэсэн юм.
-70-80 хүн хүлээн авах хүчин чадалтай ч, гамшгийг үед авах арга хэмжээний ямар ч бэлтгэлгүй-
Амралтын бааз нь, 10 гэр, 12 дүнзэн байшинтай. Нэг дор 70-80 хүн хүлээн авах хүлээн хүчин чадалтай, орчин үеийн өвөрмөц шийдэл бүхий интерьер дизайнтай. Эрхэм зорилгоо “Тав тух, сэтгэл ханамжийг дээдлэсэн жуулчлалын үйлчилгээг ёс төр хүндэтгэлтэйгээр чанартай үзүүлнэ” хэмээн бичжээ.
Байгалийн гамшгийн өмнө бүгд хүчин мөхөс. Энэ талаас нь буруутгах утгагүй хэрэг. Гэхдээ аялал жуулчлалын бааз гэх тодотголдоо таарсан стандарт гэж байхгүй байсныг илтгэнэ. Гамшигт авах наад захын арга хэмжээ, ямар ч бэлтгэл байгаагүй нь хачирхалтай. Хэн, хэрхэн, хэзээ ирж аврах тухай төлөвлөлтгүй гэдэг асуудал хөндөгдөх учиртай юм.
-“Бугат” ресортыг эзэмшдэг “Илт хан” ХХК-ийн 58 хувь нь өдгөө ч Ерөнхийлөгчийнх-
“Бугат” ресорт нь “Илт хан” ХХК-ийнх эзэмшлийнх. Тус компани анх 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд цайны газар, гадаад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг хэмээн бүртгүүлжээ. Хувь эзэмшигч, эцсийн өмчлөгчөөр Кимтэён Энхтуул, Лувсандоржийн Болорцэцэг нар 2020 онд бүртгүүлж байжээ. Гүйцэтгэх захирлаар Кимтэён Энхтуул ажилладаг.
Лувсандоржийн Болорцэцэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гэргий юм. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ аялал жуулчлалын “Илт хан” ХХК-ийн 58 хувийг эзэмшдэг хэмээн ХОМ-тээ мэдүүлж байжээ. Өдгөө ч энэхүү хувиа эзэмшсэн хэвээр байгаа нь нээлттэй мэдээллээс харагдана.
Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд байх үес 2019 онд тус ресорт руу өндөр хүчдэлийн шугам татахдаа байгалийн үзэсгэлэнт газрын моддыг хайр найргүй хяргаж, хаяж буй тухай мэдээлэл гарч байсан билээ.
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yurn bol Logic setgelgeegeer bodoj uzvel hunii mungu avj amraagu tul busad humuus hamaagu gej bodj bn. Hudlaa hatelej bgaa nuhduud hud2 kalliig jinhene avhaar garuud bndaa ho. Bi lav iim medee sonsood ingej ih gaihgui shu gai bolovoo.
хулгайчдаа сонгоод бай
Тэрбум мод шоу шоу
БИ ЭНД НЭГЭН ЧУХАЛ САНААГ ХӨНДӨХ ГЭСИЙМ. МАНАЙ ҮЕ ҮЕИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ НАР МӨН Ч АТГАГ ПЯСДА НАР ШҮҮ???? АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ГЭЖ БААХАН ДОНГОСЧ ДОНГОСЧ ГАРЧ ИРЧИХЭЭД ГАРСАН ХОЙНОО ХҮН БОЙКОТЛОНО. ХУВЬДАА ХӨРНГӨ ЗАВШИНА АДЫН АВИЛГАЧ ДҮРДЭЭ ОРНО. БИ БҮГДЭЭРЭНГ НЬ ХЭЛЖ БАЙГААМ ШҮҮ, ХАМГИЙН СҮҮЛЧИЙХ НЬ ИДЭЖ Л БАЙНА ЭНЭ ХҮРЭЛСҮГЭЭ БАС ХАРЦГАА ЯАЖ ИЧИХ ГУТАХАА МЭДЭХГҮЙ ШААНА ВЭ НҮҮРС ШААЦАН Л БАГААМ ДАА ХОЁР ЕРӨНХИЙЛӨГЧ НИЙЛЖ БАЙГААД ГУСЦАМ БАЙГААМ ДАА
yamar ted nar bid nariin munguur ochij amarj avruulsan bishdee, har pr iin uhuulgatai medeelel yum shig l sanagdlaa
Shineeree bgaa pruis 20 mashin zarnaa une 7.8sayaas yariad2 yavnaa ho
Тэр газрыг яаж авсын бол??
ХҮҮК новшоо буудах юмсан
And bol galiig asaaj bnda
Ерөнхийлөгч юм чинь юуг ч сүйтгэх эрхтэй
chi yaj medej bgaa yum????
Өөдгүй золигнууд...
Байгалын гамшигыг хэн дийлэх вээ дээ ганц газар ч биш л дээ тэрэлж бараг л тэр чигээрээ усанд автлаа даа
Тийм тансаг зэрэглэлийн баазад амардаг хүүхдүүд байдгаа гэж гайхлаа, орчлонгийн олигархиуд байж л дээ
хэ хэ,энэ хүн чинь тэрбум мод хөтөлбөр яриад байгаа биз дээ,Гэтэл хяргаж байдаг,хөгийн байнаа. Яг ийм мод устгах ажиллагаа орон нутгаар их байгаа,Богд ууланд ч мод унагаж байгаа бичлэг явж л байсан. Чааваас дүнхүү ерөнхийлөгчтэй улс яахав дээ ,гайхахгүй байноо
Хүүке бас л хулгайч мултарч чаддаг хулгайч нарын нэг
Энэ удаа АРХАГ ХУЛГАЙЧДЫН тоо эрс цөөрөх ч НЯЛХ ХУЛГАЙЧДЫН тоо эрс нэмэгдэнэ . Хувьсгалын жилүүдэд ямарч гэсэн чөтгөрийн тоо эрс цөөрсөн гээд ойлгочих гэж үг байдаг даа ..
Хүмүүсээ Сэргээгдэх Эрчим Хүч ашиглаач ээ. Одоо хүмүүс нарны эрчим хүчний эх үүсгүүр системийг төвийн эрчим хүчнээс алслагдсан газарт ашиглаад үр дүнг нь харж байна. Байгал дэлхий, ургамал модыг ийм эх хэмжээгээр сүйтгэн байж явцуу эрх ашгаа хамгаална гэж юу байхав дээ. Монголдоо СЭХ-ний чиглэлээр тэргүүлэх компанийн нэг болох "РЕНТЕХ" ХХК-ны Rentech Engineering and Consulting LLC- гэсэн вэб хуудаст зочилж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. СЭХ -ийг хэргэлснээр СО2-ийн ялгарал хэдэн тонноор буурахаас гадна байгалд ээлтэй технологи бас үйл ажиллагааны явцыг Германы порталаар байнга хянаж байдаг гээд олон давуу талтай шүү.
Tanar tgd yaahii
gal gal
Yostoi gal aylal bolsn bndaa. Yostoi kino2, suuld titanic kinonoosl iim uil yavdal harsan yum bn
За миний мэдэхийн УБ хотод орчимд байгаа хамгийн тохь тухтай, сэтгэл ханамжтай амралт юм даг. Бусад нь тийм биш шд ээ. Байгалийн гамшиг бол хаана ч, хэзээ ч тохиолдож болно. Бүх зүйлийг тооцоолдон, маш сайн гамшигийн сургалттай Японд ч гэсэн мөн адил.
БИТГИЙ ХУЦАЛДААД БАЙ ХЭН ТЭНД ОЧООТОХ ГЭСЭН ЮМ МАНАЙ АХ ХҮҮК ЦАХИЛГААНЫГ НЬ ТАСЛАА ЮУ? ӨӨРСДӨӨ ДУРТАЙДАА АЛЦАГНАЛДАЖ ОЧИЖ БАВАА ШАВАА ХИЙЧИХЭЭД ИХ ЮМ БОЛЦГООЖ ГЭНЭ.ХҮҮКИЙХ БАЙХААРАА ЯАДЫН ЗҮГЭЭР БАЙГААРАЙ БОЛЬ ТААНУУД.ЗА БИ Ч ЗАД ПЯЛДАГДЛАА МАНАЙГАА БОДООРОЙ ХОЙШИД Ч УЛААН ХАМГААЛАГЧ ЧИНЬ БАЙХ БОЛНО