ОХУ-ын Дагестан мужид террорист халдлага гарч 15 гаруй хүн амь үрэгджээ

Ням гарагт /2024.06.23/ ОХУ-ын өмнөд бүсэд оршдог Дагестан мужид хэд хэдэн террорист халдлага гарч, 15 цагдаагийн алба хаагч болон хэд хэдэн энгийн иргэн амь үрэгдсэн байна.
Дагестаны албаныхан мэдэгдэл хийснээр зэвсэгт этгээдүүд хоёр Үнэн алдартны шашны сүм, нэг Исламын сүм, хоёр өөр хот дахь цагдаагийн пост руу гал нээсэн аж.
Каспийн тэнгисийн ойролцоо байрладаг Дербент хот дахь Үнэн алдартны болон Исламын сүм рүү зэвсэглэсэн этгээдүүд халдсан байна. Оросын төрийн өмчит телевиз мэдээлснээр сүмүүд шатжээ.
Үүнтэй зэрэгцэн Дагестаны нийслэл Махачакалад өөр нэг сүм болон замын цагдаагийн пост руу халдсан тухай мэдээлэл гарсан байна.
ОХУ-ын Терроризмын эсрэг үндэсний хороо энэхүү халдлагыг террорист халдлага гэж тодорхойлжээ. Халдлагын дараа эрх баригчид тус мужид терроризмын эсрэг ажиллагаа явуулахаа зарласан юм.
Одоогийн байдлаар ямар нэгэн бүлэг тус халдлагыг үйлдсэн хэмээн мэдэгдэл гаргаагүй байна. ТАСС агентлаг Дагестаны нэгэн албан тушаалтан хүү нь халдлагад оролцсон хэмээн сэжиглэгдэж баривчлагдсан талаар мэдээлжээ.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхий нийтээрээ энэ шашны бүх сүмүүдийг устгах хэрэгтэй. Бүх үхэл х�##�длага нь дандаа энэ сүм тэнэгүүдийн оромжинд болох юмаа. Монголд нэг л өдөр шарын шашны болон христын сүмүүдэд ийм х�##�длага �##�лага болно шүү.
Украин Крымд амжилттай довтолсон тухай Оросууд өөрсдөө мэдээлсэн
Orsiin zadral ehellee. Oros zadraad odoogiin gazraasaa 5% gazart l oros gedeg uls uldene geed yaria bii.
Террорист гэж х�##�длага үйлдэж буй хүнийг хэлнэ. Х�##�длага гарсан гэвэл террор.