Саудын Араб: Мөргөл үйлдэж явсан 1,300 хүн хэт халалтын улмаас нас барсан

Исламын шашинтай хүмүүс нас Исламын шашинтай хүмүүс амьдралынхаа туршид таван мөргөлийг дор хаяж нэг удаа хийх ёстой байдаг.
Тэдний нэг нь Мекка руу аялдаг хаж мөргөл. Исламын шашны хамгийн ариун хот болох Мекка нь Саудын Арабт оршдог юм. Энэ жилийн хаж мөргөлийн үед Саудын Арабд хэт халсны улмаас 1,300 гаруй хүн нас баржээ.
Жил бүр олон арван мянган мөргөлч зөвшөөрөл авах мөнгөгүйн улмаас бүртгэлгүй мөргөлийг хийдэг байна. Бүртгэлтэй сүсэгтнүүд сэрүүцэх зориулалттай агааржуулагч суурилуулсан өрөөнд нэвтрэх эрхтэй байдаг.
Харин бүртгэлгүй мөргөлчид агааржуулагчтай өрөөнд орох зөвшөөрөлгүй учраас халуун нарны дор мөргөлөө үргэлжлүүлдэг. Үүний улмаас олон зуун бүртгэлгүй сүсэгтнүүд халуунд цохиулж амь эрсэджээ.
Саудын Арабын засгийн газар мэдэгдэл хийхдээ “Манай улсын эрүүл мэндийн албанд халуунд цохиулсан тохиолдол ирсэн. Зарим хүмүүс одоо хүртэл эмчилгээнд байгаа. Харамсалтай нь нас барсан хүний тоо 1,301-т хүрлээ” гэсэн байна.
Нас барсан хүмүүсийн 83 гаруй хувь нь бүртгэлгүй мөргөлчид байсан юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.