Гадаад мэдээДЭЛХИЙ

Kyodo News: Монголоор дамжин Хойд Солонгостой хийх хэлэлцээ бүтэлгүйтлээ

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида Хойд Солонгостой хэлэлцээ хийх тал даар туслалцаа хүсэх зорилготой наймдугаар сард Монголд айлчилж магадгүй гэх мэдээлэл Японы хэвлэлүүдээр энэ сарын эхээр явсан.

Тус улсын хэвлэлүүд 1970, 1980-аад онд Хойд Солонгосын тагнуулууд хулгайлсан Япон иргэдийг буцааж авчрах хэлэлцээг урагшлуулахын тулд Кишида Монголд айлчилж магадгүй гэж мэдээлсэн юм.

Пёньянтай ямар ч дипломат харилцаагүй Япон Хойд Солонгостой хэлэлцээ хийхдээ Монгол Улсаар зуучлуулдаг. Монгол Улс 2012 онд Япон, БНАСАУ-ын хооронд дээд түвшний яриа хэлэлцээ зохион байгуулсан туршлагатай.

Тэгвэл “Kyodo News” агентлаг Монгол Өмнөд Солонгостой ойр харилцаатай болсон тул Япон Монголоор дамжуулж Хойд Солонгостой хэлэлцээ хийх нь бүтэлгүйтсэн тухай нийтлэл оруулжээ.

Энэ сарын 6-7-ны хооронд болсон “Ulaanbaatar Dialogue” арга хэмжээнд хэлэлцээ хийх санал Япон Хойд Солонгост тавьсан байна. Гэвч Хойд Солонгос саналыг хүлээн аваагүй аж.

“Kyodo News” саналыг хүлээн аваагүй шалтгаан нь Монгол Өмнөд Солонгостой харилцаагаа ойртуулсантай холбоотой байж магадгүй гэх утга агуулгатай нийтлэлээ бичсэн байна.

Тус нийтлэлд БНСУ-тай харилцаа нь ойртсон талаар онцолж “Улаанбаатарын төвд CU, GS25 гэх Өмнөд Солонгосын хоёр томоохон сүлжээ дэлгүүрүүд бий” хэмээжээ.

Эх сурвалж: MSN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч
6 сар 24, 2024 14:55

Энэ 2 сүлжээ дэлгүүрийн бараа харьцангүй үгэтэй юм бн�##�ээ !!!

Зочин
Зочин
6 сар 24, 2024 17:41

Энэ хоёр сүлжээ дэлгүүр үйлчилгээний соёл гэж юу байдгийг Монголд нэвтрүүлж байна.

Холбоотой мэдээ

Back to top button