Нийгмийн

Сонгуулийн сурталчилгаа өнөөдөр 00.00 цагт дуусна

УИХ-ын 126 гишүүнийг сонгох сонгуулийн санал хураалт 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр буюу баасан гарагт явагдана.

Нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс /2024.06.10/ эхэлсэн сонгуулийн сурталчилгаа санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн /2024.06.27/ 00:00 цагаас өмнө зогсооно.

16 хоног үргэлжилсэн сонгуулийн хугацаа өнөөдөр ийнхүү дуусах юм.

Сурталчилгааны хугацаа дууссанаас хойш дараах заалтууд үйлчилнэ.

Сонгуулийн тухай хуульд:

  • 47.10.Нэр дэвшигч болон нам, эвсэл нь энэ хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан цахим хуудсаа энэ хуулийн 39.1-д заасан сонгуулийн сурталчилгаа дуусах хугацаанд хаана.
  • 47.11.Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулах технологийн арга хэмжээг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл авч болно.

Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах журамд:

  • 5.2.3.нам, эвсэл, нэр дэвшигчийн сурталчилгааг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс сонгуулийн санал авах өдрийн дараах өдөр хүртэл хугацаанд түр хязгаарлах буюу сонгогчдод харагдахгүй болгох технологийн арга хэмжээ авах,
  • 5.2.4.сонгуулийн сурталчилгаа хийсэн тохиолдолд сонгуулийн сурталчилгааг захиалсан этгээд болон сонгуулийн сурталчилгааны төлбөрийн талаарх мэдээлэл агуулсан тайланг сонгуулийн санал хураах өдрийн дараа өдрөөс хойш 30 хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан Сонгуулийн сурталчилгаа явуулсан тайлангийн загварын дагуу бэлтгэж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх;

Сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн /2028.06.28/ 07:00 цагаас 22:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 26, 2024 08:06

Ёо ёо, бас 20 цаг дутуу юу ?

Зочин
Зочин
6 сар 26, 2024 20:59

Ц�##�хаасан хэрүүл , ядаргаатай долигоноон , ил- д�##�д мөнгөний ханцуйл�##�даан ашгүй нэг дуусах нь . Гэвч бас яах вэ , процесс л явагдсан юм болохоор Монголын сонгогчид дараах НЭГДМЭЛ ШИЙДЭЛД хүрэв . 1 \ . ХУЛГАЙЧИД ба тэдний ХАМСААТНУУДЫГ ДУГУЙЛАХГҮЙ - 2 \ . ХУЛГАЙЧДЫН НАМ ЫГ \ МАН - ыг хэлж буй \ ДУГУЙЛАХГҮЙ гэсэн ... Сонгогчид минь МАРТАВ ДАА \ бид мартамхай шүү \ , 28 - ны өглөө сэрэнгүүт нэг САНААРАЙ ...

Холбоотой мэдээ

Back to top button