В.Эрдэнэсувд: Монголчууд хэлээ татаж, амаа хамхиж яваасай. Олны ам далайг ч ширгээдэг

Монгол зан заншил судлаач В.Эрдэнэсувдын 2024 оны долоодугаар сарын 1-ний өдрийн ярилцлагыг сэргээн нийтэлж байна.
Түүний “Монголчууд хэлээ татаж, амаа хамхиж яваасай. Бага балчир, хөгшин залуу гэлтгүй нар гарахаар нар шарлаа үхлээ хатлаа гэнэ. Салхи гарахаар салхи гарлаа, бороо орохоор бороо орлоо гэнэ.
Бүх юм сэтгэлд нь таалагдахгүй. Амнаас нь хэр барагтай сайхан үг гарахгүй. Бүгдийг шүүмжилж бүгдийг буруушааж донгодохоос өөр юм чадахаа больжээ. Нарнаас ямар их эрчим ирж, биедээ шингээж авдаг билээ дээ. Нарны илч нүдний галыг бадрааж өгдөгийг мэдээсэй.
Нүдний гал бадарваас насан уртасгах идтэй билээ. Салхины ачаар мод, ургамлын солилцоо явагдаж, хүмүн хийгээд байгаль дэлхийг ямар сайхан цэвэрлэдэг билээ. Бороо хур орохоор газар дэлхий сэргээд, ургамал ногоо дэлгэрээд, сааль сүү арвижаад ямар сайхан байдаг билээ.
Тэнгэрийн хур бороо та нарын бохир бүгдийг угаан ариутгадаг гэнэм. Тэнэг хүн тэнгэрээс ах гэж тэнгэр хангайг хүртэл элдвээр хэлэх юм. Муу хүн сонжооч, мухар үхэр сэжээч гэж айхтар үг бий дээ.

Олны ам далайг ч ширгээнэ гэдэг. Орчлон хорвоо нэг л өдөр алга урвуулахын төдийд хүслийг гүйцээх идтэй дээ. Эрхт Тэнгэр, эжий дэлхийдээ та нар ямар янзаар хандана, эргээд тэр хирээр хариу барина. Амаа мэдэж, үгээ цэгцэлж яваасай. Амны алдас зовлон дагуулдаг гэдгийг ач үрдээ сайтар сургаасай” нийтлэл олонд түгж, нийтээрээ энэ мессэжийг дэмжин, хуваалцаж байна.
Тиймээс бид В.Эрдэнэсувд судлаачтай уулзаж, ярилцлаа. Санхүү эдийн засагч мэргэжилтэй тэрбээр өөрийн хүсэл сонирхлын дагуу монгол ёс уламжлал судалж, олон зуун жилийн түүхтэй өв уламжлалыг залуу үедээ түгээж үлдээх хүсэл эрмэлзэлтэй. Тэр ч утгаараа өдгөө нийслэлийн захирагчийн ажлын албанд ажиллахын зэрэгцээ МУИС-д докторантаар сурч байна.
-Таны монголчууд хэлээ татаж, амиа хамхиж яваасай гэх үг хүмүүст маш сайн хүрч, бидний нийтлэг буруу үйлдлийг ойлгуулж байна?
-Хэл, сэтгэхүй, ухамсар гурав нэг эхтэй. Хэлээр үйлдэгдэж буй бүхэн сэтгэхүйгээр дамжиж ухамсарт шингэдэг. Монголчууд эртнээс “Хүнийг муу хэлсээр байгаад хөвгүүн тэнэг төрөв” гэдэг байв. Хүнийг муулж хамаагүй үгсийг амнаасаа гаргаад байхаар энэ нь зургаан сарын дараа цусанд нь шингэдэг. Цусанд нь шингэснээ засрахгүй үргэлжлүүлээд байвал ясанд нь шингэдэг. Үүнээс гурван жилийн дараа өөрийнх нь сүнсэнд өөрчлөлт ордог. Ингээд бохирдоод эхлэхээр төрөх үр хүүхэд нь яг тийм гардаг гэдэг. Тийм учраас монголчууд эх нь булингартай бол адаг нь булингартай, адаг нь булингартай төрвөл түүнийг засч тунгаахад маш төвөгтэй гэж үздэг байсан.
Түүнчлэн монголчууд долоон гол гэж ярьдаг даа. Энэ нь монгол хэлний долоон эгшигтэй холбоотой. Эгшиг долоон үсэг бол байгалийн дуу авиа бөгөөд үүгээр хүний долоон гол хөглөгдөж байдаг. Монголчуудын эртний язгуур үгэнд хүмүүжилтэй өссөн хүүхдийн үг нь аятай гэдэг. Сайхан үг яриатай хүн дуулаад ч байгаа юмшиг уянгалаг сонсогддог. Харин муухай үг яриатай хүний яриа чихэнд чийртэй. Тэгэхээр хүн өөрийнхөө голыг юугаар, яаж хөглөснөөрөө ажиллаж, амьдарч байдаг. Хараалын үг хэлээд л байвал цаад хүндээ ч, өөрт нь ч тусдаг. Эртнээсээ монголчууд дандаа сайхан ерөөл талбиж, үүнийгээ ерөөл өргөж ёроолоороо тогтож амьдарнаа гэж хэлцдэг байв.
Амны алдас зовлон дагуулдаг гэдгийг ач үрдээ сайтар сургаасай гэж эзэн чингис хаан хэлсэн. Монголын нууц товчоонд Таян хааны эх Гүрбэсү хатан "Монголчууд хир буртаг ихтэй, муухай үнэртэй. Тэднийг эзэлж аваад сайхан охидоор нь үнээ мал саалга, бусад нь бидэнд хэрэггүй" гэж хэлдэг. Үүнийг Чингис хаан сонсоод Таян хааныхныг эзэлж өөрийн дагаар оруулсны дараа эх Гүрбэсүг гэрт амьдруулж монголчуудын үнэр ямар болохыг та амаараа ханатал үнэрлэ, тэгээд амны алдас зовлон дагуулдаг гэдгийг ач үрдээ сайтар сургасугай гэж зарлиг буулгасан.
Бид нар зүгээр энгийн ярьж байгаа гэж ойлгодог ч эдгээр үгс эрчмийн том бөөгнөрөл байдаг.
-Үг нь доголдоод эхлэхээр заяа нь доголддог-
-Та хэлээ татаж амаа хамхиж явахын утга учрыг байгаль дэлхийтэйгээ холбоод тайлж8 ойлгуулж өгөөч?
-Монголчууд эрт язгуураасаа тэнгэр үг хэлдэг, газар үг чагнадаг гэж ярьдаг байсан. Тэнгэр байнга үг чагнаж, бороо, цас, салхиар дамжуулаад үгээ хэлж байдаг. Сүүлийн үед маш хүчтэй бороо орж, салхилаад, тэнгэр хангай муухайраад л байгаа нь хүний үйл ажиллагаатай буюу хэлж ярьж байгаа үг, үйл хөдлөл, алт эрдэнэсийг нь ухаж төнхөж байгаатай холбоотой. Хүний бие гэдэг тэр чигээрээ байгаль дэлхий гэсэн үг. Бид тэнгэр эцгээс үүтгэгдэж, байгаль дэлхий дээрээ бий болсон язгуур угсаатай. Монголын ард түмэн язгуур угсаа нь дандаа дээд тэнгэрээс заяатай гэж үздэг. Тэнгэрт бидний эзэн дээдэс буюу усан нүдтэй, цусан зүрхтэй хүний нүдэнд харагддаггүй аваргасын орон байж тэндээс байнгын хэл чимээ, дохио өгдөг. Өөрөөр хэлбэл надад таалагдаж байна, таалагдахгүй байна гэсэн дохиог өгдөг учраас монголчууд тэнгэр өөд хуруугаараа ч чичдэггүй. Гэтэл сүүлийн үед харааж, муулах болсон. Хэчнээн сайхан нар гарч байхад наранд шарагдаж үхлээ л гэнэ. Гэтэл бид нар гангийн халуун нарыг үзэээгүй ард түмэн. Хүн байтугай нохой гасалдаг тэр айхтар халууныг үзүүлээгүй шүү дээ байгаль дэлхий бидэнд. Зөвхөн Сэлбэ, Туул эргээ даван халихад үер усны аюул, урслаа энэ тэр гэж байна. Бид жинхэнэ үер усны аюулыг бас л үзээгүй ард түмэн шүү дээ.
-Тийм хэрнээ ингэж амны билэггүй байх нь муу үр дагавартай гэдгийг та бусдад ойлгуулахыг хүсчээ?
-Тийм ээ. Монголчууд үр минь сайхан хүү болж байна, би ч хүүгийнхээ тэгж, ингэж явахыг үзэхгүй дээ гэж ярьдаг. Гэтэл тэр хүн өөрийнхөө наслах насыг шууд наана нь хаагаад үхүүлчхэж байгаа юм. Хүмүүсийн амнаас гардаг гайтай, лайтай гэдэг үгс далдын эрчмээс мууг дуудаж байдаг. Хий биетэй, хийсгэлэн дүрстэй амьтад чинь бид нарын зэрэгцээ ертөнцөд амьдардаг. Сайн, сайхан үг хэлтнийг сайхан хий биетүүд, мууг нь зуурдын, завсрын, зуугуул амьтад дагаад эхэлнэ. Тэгэхээр аяндаа үйлс нь бүтэлгүйтнэ. Гадаад эрдэмтдийн судалгаанд "хүн болохгүй гэж хэлэхээсээ өмнө бүтэлгүйтээд эхэлдэг" гэжээ. Хүний үг хэл, сэтгэхүй тийм хүчтэй. Үг нь доголдоод эхлэхээр хөл нь, хөл доголдоод ирэхээр үйл нь, үйл доголдоод ирэхээр хүний заяа доголдоод эхэлдэг. Хүмүүс хөл, гараа гэмтээгээд бэртчхээрээ тэрнээс боллоо л гэдэг. Үнэндээ өөрийнх нь үгний алдаа дагаад явж байгаа нь тэр.
-Хур бороо элбэг аянга цахилгаан элбэгтэй ийм онцлогтой зун болж байна. Энэ цагт хүмүүс бид хэрхэн хандвал зохистой вэ?
-Хүн үг хэл, үйлээ цэгцэлж явах нь өөрт болон эх дэлхийдээ хийж байгаа маш том үйл гэж бодож байх хэрэгтэй. Ялангуяа аливаад нийтээрээ за тийм зүйл байдаг ч юмуу, үгүй ч юмуу гэх мэтээр ханддаг болчихсон. Угтаа бол уул ус, салхи, борооны эзэд бүгд байж байдаг. Гэхдээ бид тэрийг харах билгийн мэлмий өөрийнх нь үг хэлээс болоод хаагдчихдаг. Үүнийгээ анзаарахгүй явсаар уул усаа бохирдуулаад ухаж төнхөнө. Таны судас шөрмөсийг таслаад байвал ямар байхав. Яг л түүн лугаа адил бид нар эх дэлхий, эцэг тэнгэр амьтай учраас бид нар яалт ч үгүй үг хэл, үйлээ цэгцэлж явах ёстой.
-Та муу цаг агаар муу үзэгдэл гэж байдаггүй бүгд өөрийн учир шалтгаантай, үүрэгтэй гэж бичсэн. Тайлбарлаж өгөөч?
-Тэнгэр хангай өөрөө өөрийгөө цэвэрлэдэг. Хүн төрөлхтөн дөрөв дэх том галвыг туулаад тав дахь руугаа орох гэж байна. Галав юүлэлт болгон дээр хүний буруутай үйл ажиллагаа буюу өөрсдийгөө хэт хөгжилтэй гэж бодоод амьдарч байгаа хүмүүсийн үйлийг цэвэрлэгээгээр шийдэж өгдөг. Монгол орон дэлхийн хүйс газар байрладаг салхи, уул ус, гол мөрний зүрхэн нутаг. Дэлхийн зүрхэн дээр оршиж байгаа учраас тэнгэрийн эзэд төвлөрч олноороо бий. Хүний 1000 өдрийн амьдрал тэд нарын нэг өдөртэй тэнцдэг гэж сударт бичсэн. Тэгэхээр хүмүүс буруу зөрүү яриад газрын хэвлийг ухаж сэндээд бид нар болж байна гээд бодоод явж байтал нэг л өдөр эргээд харна гэсэн үг. Муу үйл хийсэн бүхнийг цэвэрлэнэ. Одоо бид нар бүх юмаа цэвэрлүүлж байгаа эрин үеийн эхлэл дээр амьдарч байна.
-Байгаль дэлхий таашгүй аяг араншинтай боллоо гэж тэнгэр шинжээчид ярьж байгаа...?
-Таашгүй юм биш л дээ. Ерөөсөө л бидний үйлийн хариу. Тэнгэр газарт ямар янзаар хандасны төлөөс. Цаашид бид монголчуудын язгуур амьдралаар амьдрах хэрэгтэй. Язгуур хүнсээ хэрэглэж, малчдаа дэмжин, тэнгэр хангайгаа аргадаж, газар дэлхийгээ хайрлан мод жимсээ тарих хэрэгтэй. Ингэж жинхэнэ цэвэр баялаг бүтээж амьдрахгүй бол бид хий хоосон үйлээр цаашдаа явах боломжгүй гэдэг нь харагдаж байна. Тэнгэр хангай цаашид бидэнд нэлээд олон аашаа үзүүлнэ. Учир нь бид маш олон зүйлийг нь гэмтээж гомдоочихсон шүү дээ. Хүн гомдохоороо асгартал уйлдаг, уурладаг, сэтгэл санааны гүн хямралд ордог. Бид халуурахаараа дотор давчиддаг. Яг үүнтэй адилхан. Эх дэлхий минь халуунтай байгаа. Газар шилгээх буюу газар хөдлөлт ойр давтамжтай болсон.
-Элгээ эвхэж суувал дэлхий эвхэгдэнэ, эм хүн завилбал эрдээ, үрдээ муу-

-Энэ нөхцөлд хувь хүн үг хэлээрээ ч, үйлдлээрээ ч юуг хичээвэл зохистой вэ?
-Монгол эмэгтэйчүүд үсээ их задгай тавьдаг болсон. Үс задгайрвал улс задгайрахын шинж гэж эртний сударт бий. Үс маш их эрчмийг дагуулж, дуудаж, мэдээллийг авч байдаг. Эмэгтэй хүн үсээ урт ургуулж гоёо хийдэг. Яс төгөлдөржөөд ирэхээр үс сайхан ургадаг. Үүнийг нэг анзаарчих хэрэгтэй.
Гар хурууны хөдөлгөөн маш чухал. Нийтээрээ долоовор хуруугаараа зааж зангаж ярих нь элбэг. Ингэхээр өөр дээрээ хий дүрт хийсгэлэн биетийг дуудаж байна гэсэн үг. Монголчууд таван хуруугаар нийлүүлж цэгцтэй ярьдаг байсан. Сарвуугаараа битгий садруулаад бай гэдэг чинь өөрийн эрч хүч энерги эд хөрөнгө нь хүртэл садарна гэсэн утгатай. Эрт үед цаазын ял авсан хүнийг хатуу зарлиг уншихаараа долоовор хуруугаараа тэр хүн рүү чичдэг байж. Энэ нь цаад утгаараа хүний тооноос хасагдлаа гэсэн утгыг илэрхийлж байна. Нөгөө талаас өш хонзонгоо авахаараа долоовор хуруугаар чичдэг байсан. Энэ мэтээр гар хөлийн хөдөлгөөн бүгд утга учиртай.
Одоо бүгд элгээ эвхэж сууж зогсдог болсон. Элэг эвхвэл энэ дэлхий эвхэгдэнэ гэж бүр үг бий. Яагаад гэхээр элэг буюу өрөө өр зүрх энгэр хэсэг ээжийн талын бүх мэдээллийг хадгалж байдаг. Гэтэл энгэрээ хаагаад байхаар ээжийнхээ үгээс зөрөөд үгүйсгээд эхэлдэг. Зөвхөн эхээ төдийгүй эхийнхээ удам судар өвөг дээдсээ надад хамаагүй гэсэн утга илэрхийлдэг.
Эцэгтэй хүн нуруугаа үүрдэггүй гэдэг. Ар тал, ахар сүүлээс хүзүү хүртэлх 33 үе нуруу бидний эцгийн талын өвөг дээдсийн мэдээ, мэдээллийг хадгалж байдаг учраас бид нар ар нуруу аавын урд тал ээжийн тал гэж үздэг. Тийм учраас монголчууд амар мэнд байна уу гэж мэндэлдэг. Ам-ар гэдэг нь ээж, аавын тал тань амар заяатай амгалан байна уу гэсэн утга учиртай.
-Өөр явдал суудал мөр дээр юуг хичээх вэ?
-Сүүлийн үед залуучууд хөлөө их ачиж суудаг болсон. Ингэхээр хүний тэнхлэг болсон гол нуруу хазайчихдаг. Нурууны үе мурийчхаар эцэг өвөг дээдсийн мэдээллээсээ сална гэсэн үг. Тэгшхэн голоор мэдээлэл урсаж орж ирж байх учиртай.
Мөн эмэгтэйчүүд их завилж суудаг. Энэ нь эрдээ муу гэж хэлдэг. Эрээ барсан эм завилж суудаг гэж үг бий. Монгол эмэгтэйчүүд сөхөрч суудаг уламжлалтай шүү дээ. Эрүүл мэндийн талаас ч, эрчим энерги авахдаа ч тэр маш сайн суудал. Голоо сайхан цэгцэлж, сөхөрч суух нь зүйтэй. Хүний биеийн ар өвөр тал гэдэг мэдээ мэдээллийн урсгал бүрэн явж байх учиртай.
-Нар шарлаа, бороонд урслаа, салхи хийсгэлээ гэхийн оронд яавал зохистой вэ?
-Өнөөдөр нар ямар сайхан ээж байна вэ, бороо хур орж байгаль эжий цэвэрлэгээ хийж байна хэдүүлээ хог буртгаа цэвэрлэе гэх мэтээр яриан дээрээ анхаарья. Одоо хүүхдүүдийн хүчирхийлэл, дээрэлхэлт, доромжлол гээд ярихын оронд эвтэй найртай байж, эв зүйгээ ольё, учир начраа тунгаая гэх мэт монгол хэл баялаг шүү дээ. Сая борооноор хэчнээн тонн хог урсаж орж ирэв. Байгаль дэлхий өөрийгөө цэвэрлэж байна шүү дээ. Хүн хиртчихээр усанд орьё, саунд сууя гэдэг адилхан. Нарнаас бид маш их эрч авдаг. Монголчууд хэзээ ингэж толгой дараалан Д витамин ууж байлаа.
Уут, уутаар эм уу
Уйлийн махаар шөл хийж уу
Тан, тангаар эм уу
Тарваганы махаар шөл хийж уу гэсэн хараал биелээд эхэлж байна.
Тэгэхээр дандаа сайхан ерөөл хэлж энэ жил хурын ус арвин байх нь, нар дэлгэр сайхан гараасай гэж ярих учиртай.
-Үйл дээрээ хэрхэх вэ?
-Монголчууд цайныхаа сайхнаар бүх үйлээ засдаг байсан. Үр хүүхдээ, өөрийгөө, үйл заяа, байгаль дэлхийгээ ч тэр. Бид цайныхаа дээжийг дандаа тэнгэр хангайдаа өргөж байх учиртай. Гэхдээ хамаагүй цацах нь буруу. Сүүний дээжийг л гэхэд есөн нүдтэй цацлаараа нэг удаа өргөөд л болно. Цай сүүний дээж сансрын үзүүрт хүрнэ гэж монголчууд хэлдэг. Цайныхаа дээжийг хийж байхдаа сайхан бодол бодож сайн үг хэлээд өргөхөд хүмүүсийн сэтгэл зүрх хүртэл засагдаж байдаг.
-Дүгнээд эцэст нь та ямар мэдээлэл зөвлөгөө өгмөөр байна вэ?
-Язгуур монголчууд эрт цагаасаа тэнгэр хангайгаа шүтэж, байгаль дэлхийгээ хайрлаж, бусад хүмүүн төрөлхтөнг хүндэтгэж явж ирсэн. Үүнийхээ үрээр монголчууд зун нь дэлгэр, өвөл нь өнтэй, хавар нь урин, намар нь налгар болж монголчуудын язгуур хүмүүжил, үг хэллэг, үйл сайхантай холбоотой байж ирсэн. Цаашдаа ч бид ийм л байваас сайхан цагийг үзнэ. Арсалдаад тэрсэлдээд үг хэлээ хурцлаад байвал хангай дэлхий догшроод л байна. Монголчууд үг цэгцэрвэл үйл цэгцэрнэ, үйл цэгцэрвэл заяа хишиг дэлгэрнэ гэж ярьдаг байлаа. Тийм ч учраас хэлээ татаж, амаа хамхиж, биеэ мэдэж яваасай гэж хэлдэг. Хүн зөв сайхан бодлоор л өглөөг эхлэхэд бүх юм нь жигдрээд л явчихдаг. Хэл, сэтгэхүй, ухамсар гурав нэг эхтэй тул ерөөл өргөж, бусдыгаа хайрлан хүндэтгэж явбал тэгш сайхан байдаг даа.
Энэ бүхнийг дадуулж болдог. Бодол бүдрээд эхэлбэл ажил үйлс бүдэрнэ. Тэгэхээр эхний алхам бол бодлоо цэгцлэх, сайхан бодлоор өглөөг эхлэх юм.
-Ярилцсанд баярлалаа.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Солиор
Чи өөрөө солиорчээ.Үгийн �##�дас болно шүү.
Тэнэг гар уу м�##� чинь. дандаа хара�##� хэлдэг хүмүүжилгүй болсон шүү.Хүн сайн сайхан байх тухай ярихаар тэнгэгтээд байгаарай.
Ам хэлээ татаж сайн сайханыг бодож байх нь зөв шүү
МОНГОЛчууд хаа очиж муу үг хэл хэлдэггүй бгаа шүү ! Битгий МОНГОЛыг харлуулаад бгаарай ! тэр хятаддаа очиж солиор ! хэн юм бэ чи !!!
Тэнэг гар уу м�##� чинь. дандаа хара�##� хэлдэг хүмүүжилгүй болсон шүү.Хүн сайн сайхан байх тухай ярихаар тэнгэгтээд байгаарай.
Saihan zov boduushtai l yarij.bn.Tungaaj togtooj unshaarai humuusee.yum unshaa humuusee
Saihan heljee. Bayarlalaa.
Ээ мэргэн ухаатан минь энэ нам дагасан өлөн авилгач хулгаач цүнхчин �######�чин луйварчин том жижиг пялдагууд ждү банк ногоон автобус нүүрс богд уул гээд бүгдиииг тоножл ухаж л байгууу хахаж үхээр их хулгааа хииж хэдэн үеээрээл баяжих гэж боддог хулгаачууд их болждэээ том жижиггүй шудрага хууль шүүх л солонгосыг хөгжүүлсэн гэнлэээ монголооос өөөр л�##�рын юмдаааа энэ иргэдиин боломжиииг хулга�##�сан хулга�##�ж байгааа өлөн л�##�рууд
Хятад хүн бэнчингээр ээ Монгол билгээрээ гэдэг.
Uuruu harin eostoi huts#ag bugdiig shuumjilegch ve. Hui olnoorn doromjilj bh shiv de
Тэнэг гар уу м�##� чинь. дандаа хара�##� хэлдэг хүмүүжилгүй болсон шүү.Хүн сайн сайхан байх тухай ярихаар тэнгэгтээд байгаарай.
Ямар сайхан сурга�##� бэ . Иймэрхүү сурга�##� хүн бүрд хэрэгтэй .Баярл�##�аа тандаа . Үйлс нь дэлгэрч , үйл нь мандаж байг ээ
гялайлаа,
амжилтын ерөөл өргөе
Ёстой үнэн дээ. Амны �##�дас их гаргадаг боллоо. Үр хүүхдээ хүртэл элдвээр хараана. Одоо нэг л их ГАЛ ГАЛ гэсэн хүмүүс. Хичнээн айхтар юм боллоо доо. Энд тэндгүй г�##� гарч байна. Эрдэнэт хүний амь хүртэл хохирлоо. Монгол хүн амны билгээр гэдэг. Эцэг өвгөдийн ухаан айхтар байжээ. Одоо ч монгол хүн ховордсон бололтой. Нэг нэгнийгээ хайрламаар байна. Гэхдээ з�##�уучууд маань сэрсэн байх. Сайхан болох байх гэж найдаж байна. Энд тэндэхийн цус холилдсон монголчуудыг дорд үзэж элдвээр хэлсэн юмнууд бол хол байгаарай.
Монголчууд шашинлаг байхаасаа илүү их ёс зүйтэй л байх нь чух�##�. Ёс зүй гэдэг бол хүн хүнээ хүндэтгэх л гэсэн үг. Өнөө үкд бид ямарч ёс зүйгүй болсон. Бүх зүйл үүнээс болж буруудаж байгаа. Хүн хүнээ сонсож хүлээцтэй байж бид ёс зүйтэй болноо.
өнгө мөнгө хавчиж үнэн байхаа болино өвөл намар хавчиж зун байхаа болино гэж эртний ном сударт бичигдэж настайчууд намайг бага байхад 1960-аад онд их ярьдаг байлаа. Тэр цаг нь сүүлийн үед яг л биелж байна даа.
зөв өө. Завханаас ирсэн эмээ минь хэлэхдээ: Байг�##�ь дэлхий гэдэг чинь амьтай юм шүү дээ! Гол мөрөн д�##�ай тэнгис бол с�##�а�##�сан судсаар нь урсах цус нь, хөрс шороо газар нь бие махбодь , газар дорхи эрдэнэс баялаг нь эд эрхтэнгүүд нь юм шүү дээ.Тиймээс эх болсон дэлхийгээ сүйтгэвэл үйлийн үрийн гамшгийг 9 үеэрээ ч барахгүй гээд л ярьдаг байж билээ.
Энэ сэтгэгдлийг бичсэн хүн: Таны монголчууд хэлээ татаж, амиа хамхиж яваасай гэх үг бичсэн бна. Бодвол таны хэлсэн ут гэсэн утгаар бичжээ дээ. ТАНЫ МОНГОЛЧУУД гэж гадны аястай найруулгын �##�даа гаргажээ. Үгийн байрл�##� �##�дагдсанаас эвгүй сэтгэгдэл төрүүлж бна.
Suuliin hedeen jil UBt nuudellej irsen oron nutgiin humuus hamgiin zavaan haraaliin ugiig alham tutam amnaasaa gargaj manai hotiin soeliig ugui hiij baigaa gol buruutnuud. Yalanguya iim zavaan baliar haraal ni amnii unshlaga bolson humuus bol zaluuchuud! uneheer ene hodoonii adguus ma##aasaa yalgagdahgui umnuudiin hold UB hotiin uuguul irged darlagdaj zovj duusch baina.
Маш сайхан зөв зүйл бичсэн байна .. .Дэмжиж байна ... Утасныхаа дугаарыг өгнө үү? Хамт хэлэлцэж Монгол хэл болон Монгол уламжлх�##�ын т�##�аар ярилцах зүйл их байна ...
Үнэн шүү хаа ч орсон дандаа хар энергитэй хөгшин настай өвгөн эмгэн, авгай хүүхнүүд, эрчүүд бүгд бузар хар үгтэй хар дарав гар амаараа дандаа бүхнийг муулж суух нь үнэхээр гутамшиг . Нар их гарч болохгүй, наргүй өдөр байж болохгүй, бороо орвол үер, цас орвол зуд, тэнгэр дуугарв�##� аянга, с�##�хи с�##�хилб�##� байг�##�ийн гамшиг ч гэх шиг бүүр үнэн муухай амтай аав ээж өвөө эмээ эрчүүд авгайчууд байнаа. Ер хэлэх үгээ бодож, ярих яриагаа цэгнэж байв�##� сайхан шүү
harin ch zan uil bilegdel heterlee
Нүүрс ждү богд уул тэрэлжиин газар нам дагасан өлөн хулгаачууд хулгаагаа хиижил байгууу иргэдиин унааг хуучин ногоон автобусаар сольжил байгууу нүгэлт шун�##�т бузруууд
Хүн юу бодно, түүнийгээ хэлнэ, түүнээ хийнэ. Хүн бол Бодлынхоо биелэл байдаг. Тиймээс бодлоо хяна, цэгцэл, эерэг болго, тэгвээс бүх зүйл сайхан болно.
Энэ ёстой б�##�ай авгай ????????????
Үххээсэй муу тэннг �########�
Huts
Бас 1 Юмжирдулам
Юун монгол ёс заншил вэ?Хүн төрөлхтөн даяаршиж нэгдэж, соёлжиж байхад амбасын үеийн юм яриад сууж байх юм.
Тэнэг хүнд сайн үгийг ухаарах ухаан байх биш. Тамын тогооны оркуудад ойлгоод хэрэгжүүлэх ухаан хайрла бурхан минь