Олон улсын эрүүгийн шүүх Сергей Шойгу, Валерий Герасимов нарыг баривчлах тушаал гаргалаа

Мягмар гарагт /2024.06.25/ Олон улсын эрүүгийн шүүх (ICC) ОХУ-ын Батлан хамгаалахын сайд асан Сергей Шойгу, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Валерий Герасимов нарыг Украины дайны үеэр гэмт хэрэг үйлдсэн хэмээн баривчлах тушаал гаргажээ.
Ингэснээр тус шүүх Украины дайнтай холбогдуулан Оросын найман томоохон албан тушаалтныг баривчлах тушаал гаргав.
Тэдний нэг нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин юм. 2023 оны гуравдугаар сард “ICC” Путин болон Оросын хүүхдийн эрхийн комиссар Мария Львова Белова нарыг Украин хүүхдүүдийг хууль бусаар, албадан улсаас нь гаргасан гэж үзэж баривчлахыг тушаасан юм.
Харин Шойгу, Герасимов нарыг 2022 оны аравдугаар сарын 10-наас 2023 оны гуравдугаар сарын 9-ний хооронд ОХУ-ын зэвсэгт хүчин Украины цахилгаан энергийн дэд бүтцэд цохилт өгсөн явдалд хариуцлага үүрэх хэрэгтэй гэж “ICC” гэж үзжээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский энэхүү шийдвэрийг сайшааж “Цахилгааны дэд бүтцэд цохилт өгөхийг төлөвлөж, гүйцэтгэхэд оролцсон бүх гэмт хэрэгтнүүд шударга ёс тогтоно гэдгийг мэдэх ёстой” гэсэн юм.
Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг гишүүн улсууд нь дагах ёстой. Дэлхийн 124 орон тус байгууллагын гишүүн билээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Изр�##�ийн фашист �##�уурчин натеняху тэргүүтэй генер�##�уудыг хамгийн түрүүнд шүүхдээ аваачиж чадахгүй байж мөн их хуцваа. Наадуул чинь 38000 энгийн иргэд, ихэнх нь хүүхэд эмэгтэйчүүдийг �##�ж устгасан нацистууд шиг новшнууд гэдгийн дэлхий даяраа харлаа.
Олон улсын шүүх гэж нэг саваа нохой саранд хуцна гэдэг шиг л ш�##� тэнэг байгууллага байх юмаа. Млнголын нөгөө Эрдэнэб�##�сан гэх эргүү хар царайтай нөхрийн ажилласан болж байгаа байгууллага мөн биздээ. Улс бүрийн өөдгүй этгээдүүдээс бүрдсэн бололтой юм даа.
Мөн тэр нөхрийн өрөөсөн дугуйнууд л байгаа байхоо хахаха