Гадаад мэдээДЭЛХИЙ

Кенийн ерөнхийлөгч жагсагчдыг урвагчид хэмээн, цагдаа нар гал нээж таван хүн амь үрэгджээ

Кени улсад шинэ татварын хуулийн төслийн улмаас томоохон хэмжээний жагсаал болсон байна.

Жагсагчид мягмар гарагт /2024.06.25/ парламентын ордонд хүчээр нэвтэрч, гал тавьсан тул Кенийн ерөнхийлөгч тэднийг урвагчид хэмээн зэмлэж, цагдаа хүмүүс рүү гал нээж эхэлсний улмаас таван хүн амь үрэгджээ.

Татварын хуулийн төслийг нь эсэргүүцсэн тул өнгөрсөн долоо хоногт Кенийн засгийн газар зарим татварын нэмэгдлийг цуцалсан байна.

Үүнд талхны 16 хувийн нэмэгдсэн өртгийн татвар, авто тээврийн хэрэгсэл, ургамлын тос, утсаар шилжүүлэг хийх зэрэгт татвар оноох шийдвэрээсээ буцсан юм.

Зургийн эх сурвалж: France24

Гэвч Кени улсад амьжиргааны өртөг нэмэгдсээр байгаа тул зарим татварыг нэмэх шийдвэрээ цуцалсан нь жагсагчдыг тайвшруулж чадаагүй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн эгч Аума Обама тус жагсаалд оролцсон аж. Мягмар гарагийн /2024.06.25/ өглөө Аума “CNN” агентлагт ярилцлага өгч байхад нь цагдаа нар түүн рүү нулимс асгаруулагч хий цацжээ.

Жагсаал эхэлснээс хойш Кенийн хууль сахиулах албаныхан олны танил хүмүүсийг хулгайлах болсон гэх мэдээлэл явж эхэлсэн юм. “Amnesty International Kenya” мэдэгдсэнээр даваагаас мягмарт шилжих шөнө олны танил 12 хүн хулгайлагдсан байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button