Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ын өмнөдийг үерлүүлсэн аадар бороо хойд хэсэг рүү нүүж байна

Хятадын зүүн өмнөд хэсгийг их хэмжээгээр үерлүүлсэн хүчтэй шуурганы үүл хойд хэсэг рүү нүүж эхэлжээ.

Үүний улмаас тус улсын цаг уурын алба хүчтэй аадар борооны сэрэмжлүүлэг гаргаж, ойрын өдрүүдэд дахин үер буух аюул тулгарч байгааг анхааруулсан байна.

Даваа гарагт /2024.06.24/ Хятадын цаг уурын алба энэ ажил анхны удаа хүчтэй борооны хамгийн өндөр анхааруулга гаргасан юм.

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын өмнөд хэсэгт хүчтэй бороо орсны дараа үер буун, хөрсний гулгалт үүссэний улмаас 71 хүн амь үрэгджээ.

Хятадын өмнөд бүсэд оршдог, 127 сая оршин суугчтай Гуандун мужид дөрвөөс есдүгээр сарын хооронд үер их тохиолддог. Гэвч сүүлийн жилүүдэд аадар борооны эрч нэмэгдсэн тул үерийн хүч болон давтамж нэмэгдэх болсон юм.

Энэ нь цаг уурын өөрчлөлттэй холбоотой гэж эрдэмтэд үзэж буй. Хүчтэй бороо орж үер буух өндөр эрсдэлтэй бүсүүдэд Чунцин, Хубэй, Хунань, Анхуй мужуудыг оруулсан байна.

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин өмнөдөд хүчтэй үер бууж, хойд бүсэд ган гачиг тохиож байгаа тул хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалахын тулд бүх талын хүчин чармайлт гаргахыг уриалсан юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 26, 2024 13:43

Хоёр хөршид байг�##�ийн гамшиг тохиосон бна манайхыг тойрно гэж байхгүй л боловуу сонор сэрэмжээ нэмье сонгууль нь болдогоороо болоод дуусна ар гэр үр хүүхдээ анхаар

Холбоотой мэдээ

Back to top button