"The Hu” хамтлаг тоглолтынхоо хэвлэлийн бага хурлыг маргааш хийнэ

"Чингис хаан" одонт "The Hu” хамтлаг Монголын Үндэсний их баяр наадмаар анхны бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийхээ зарлаад буй. Тэгвэл тоглолтын хэвлэлийн бага хурал энэ сарын 27-ний өдөр Үндэсний Соёл Амралтын хүрээлэн дэх Хит паркт 13:00 цагт болохоор болжээ.
Хамтлагийн зүгээс тоглолтынхоо талаар "Удаан бэлдсэний эцэст элэг нэгт Монгол ахан дүүсдээ The Hu хамтлаг нь үндэсний их баяр наадмын өмнөх өдөр буюу долдугаар сарын 10-ны өдөр HIT Park Ulaanbaatar -т бүрэн хэмжээний тоглолтоо хийхээ албан ёсоор зарлаж байна. Нэг оройг Монголоороо омогшиж өнгөрөөцгөөе! Дэлхийд Монголоо тамгалдаг ая дуугаа та нартаа барих болно" гэсэн байна.
"The Hu" хамтлагийг 2016 онд МУГЖ дуучин Б.Дашдондог үүсгэн байгуулсан ба Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодгоороо онцлог. Хамтлаг үндсэн дөрвөн гишүүнтэйгээр 2018 оны есдүгээр сард "Юу вэ, юу вэ, юу” дуугаар дебютээ хийсэн бөгөөд тус дуу юүтүб хуудаснаа 122 сая хандалт авчээ.

Тоглолтын тасалбарыг shoppy, болон ticket.mn-с худалдан аваарай.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
gadniihan juulchid sn uzeg eeee
ДЭВЭН ДЭЛХИЙ ХЭСЧ МӨНГӨ ОЛЖ БАЙЖ ГАНЦ ОРОЙ ҮНЭГҮЙ ТОГЛОЛТ ХИЙЧИХГҮЙ ЦАРАЙ НЬ ЦААШАА ОРСОН НӨХДҮҮД БИ НЭХ ҮНЭГҮЙ ЮМАНД ДУРЛАДАГ ХҮН БИШ Ч ҮЗЭХ ЮМСАН ГЭСЭН БОЛОМЖГҮЙ ЗАЛУУЧУУД ЗӨНДӨӨ БАЙГАА
Олон улсад асар их нэр хүнд олсон хамтлаг.Я�##�т ч үгүй үнэтэй байхаас аргагүй.Дашдондог үнэ тогтоохгүй.Ивээн тэтгэгч, продюссерүүд гэж байгаа.Өөр улсад хийх тоглолтыг Монголд хийх болж байгаа.Шахуу хувиарын дагуу явдаг улс.Монголд HU хамтлагийн тоглолтыг үзэх гэж гадныхан их ирнэ.Энэ чинь асар их НЭР ХҮНДИЙН асууд�##� шүү.МОнголд үзэх үзэгчдийн тоо бага болохоор жирийн бид нарт 99000төг -ЭНЭ бол хямд тас�##�бар.Хулгай луйвар хахуулиар тэжээгдсэн - Тэнгэрийн амьтдын тас�##�барын үнэ харин хямд байна шүү.Та бүхэн мэргэн ухаандаа болгоон соёрхоно уу?
Энэ том улс төрчид даачихдаггүйм бх даа
Олон улсад асар их нэр хүнд олсон хамтлаг.Я�##�т ч үгүй үнэтэй байхаас аргагүй.Дашдондог үнэ тогтоохгүй.Ивээн тэтгэгч, продюссерүүд гэж байгаа.Өөр улсад хийх тоглолтыг Монголд хийх болж байгаа.Шахуу хувиарын дагуу явдаг улс.Монголд HU хамтлагийн тоглолтыг үзэх гэж гадныхан их ирнэ.Энэ чинь асар их НЭР ХҮНДИЙН асууд�##� шүү.МОнголд үзэх үзэгчдийн тоо бага болохоор жирийн бид нарт 99000төг -ЭНЭ бол хямд тас�##�бар.Тэнгэрийн амьтдын тас�##�барын үнэ харин хямд байна шүү.Та бүхэн мэргэн ухаандаа болгоон соёрхоно уу?Сонгуулийн сурт�##�чилгааны үед тоглолт болсон бол Нэр дэвшигчид иргэд бидэнд хайр зарлаж билет авч өгөх байсан байх даа.хахаха