T-ara хамтлагийн Жиёон болон Хван Жэ Гюн хоёр салсан гэх цуурхал гарлаа
Өмнөд Солонгосын T-ara хамтлагийн гишүүн Жиёон болон бейсболлын тамирчин Хван Жэ Гюн нарыг салсан гэх цуурхал гарсан байна.
Энэ долоо хоногийн эхээр бейсболл тайлбарлагч И Кван Гил радио дамжуулалтын үеэр Хван Жэ Гюний хувийн амьдралд асуудал гарсан гэж ярьжээ. Тэрбээр “Хван Жэ Гюн салсан гэж сонссон уу? Удирдлагынхан тэгэж ярьж байхыг би сонссон” гэсэн аж.
Гэхдээ тэр нэмж “Энэ талаар бид энд ярих ёсгүй байх аа. Сонсогчид оо энэ бол зүгээр л бусдаас сонссон яриа. Албан ёсны зүйл байхгүй учраас уучлал хүсэе” хэмээсэн байна.
Үүнээс гадна хосуудыг салсан гэх цуурхал Жиёон өөрийн Youtube хуудас дээрээ хувийн асуудлын улмаас бичлэг оруулахаа түр зогсоож буйгаа зарласны дараа явах болжээ.
Тэгвэл Жиёоны өмнө нь харьяалагддаг байсан агентлагийн төлөөлөгч цуурхалыг няцааж “Цуурхал гарсны дараа Жиёонтой холбогдож худал мэдээлэл гэдгийг нь баталлаа” хэмээсэн байна.
Дуучин Жиёон болон Хван Жэ Гюн нар 2022 оны арванхоёрдугаар сард Сөүл хотноо хуримласан юм.
Эх сурвалж: Times Now News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.