Зеленский Европын холбоотой Украины аюулгүй байдлын гэрээ хийнэ

Өнөөдөр Европын Холбоо Володимир Зеленскийтэй Киевт зэвсэг, цэргийн сургуулилт болон бусад тусламж үргэлжлүүлэн үзүүлэх амлалт бүхий гэрээ хийх төлөвтэй байна.
Энэхүү тохиролцоогоор зэвсэг нийлүүлэх, цэрэг сургах, батлан хамгаалахын хамтын ажиллагаа болон газрын тэсрэх бөмбөг цэвэрлэх гэх мэт есөн чиглэлээр Украинд туслах амлалт өгнө.
Тус гэрээнд ирээдүйд ямар нэгэн түрэмгийлэл гарсан тохиолдолд Европын холбоо болон Украин 24 цагийн дотор Киевт ямар хэрэгцээ байгааг хэлэлцэж, тодорхойлох зорилготой байна гэж бичжээ.
Үүнтэй ижил тохиролцоог АНУ, Франц, Их Британи, Герман зэрэг улсууд Украинтай хийсэн байдаг.
Албаны хүмүүсийн хэлж буйгаар ийм тохиролцоо нь НАТО-гийн орнууд хооронд байгуулсан батлан хамгаалахын гэрээтэй адил биш. Харин Украинд өөрийнхөө аюулгүй байдлыг бэхжүүлэх, цаашдын халдлагаас сэргийлэхэд туслах зорилготой юм.
Тохиролцооны гэрээнд ирээдүйд үзүүлэх тусламжийн тоо хэмжээг оруулаагүй байна. Харин энэ жил Европын холбоо Украинд 5.34 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлнэ гэж бичжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэнэг м�##�.Украйн гэх эрчүүд дүрвээд дайнд тахир дутуу болоод дууслаа.