Гадаад мэдээДЭЛХИЙ

AP: Монголд сонгууль эхэллээ, иргэд нь засгийн газраа хөрөнгөтнүүдэд ээлтэй гэж үздэг

Монгол Улсын УИХ-ын ээлжит сонгууль эхэлсэн талаар “Associated Press” агентлагт мэдээлжээ тус нийтлэлээс орчуулж хүргэе.


Монгол Улсад анхны удаа 126 суудалтай болсон парламентын сонгууль баасан гарагт явагдах юм. Энэхүү өөрчлөлт нь хоёр улс төрийн намын ноёрхлыг бууруулж, авлигаар дүүрсэн тогтолцоонд тодорхойгүй байдал нэмнэ.

Тус  улс 1990 он хүртэл нэг намын дор коммунист дэглэмтэй байсан. Энэхүү харьцангуй шинэ ардчилсан орны ээлжит сонгууль олон монголчууд засгийн газартаа бухимдсан үед тохиож байгаа юм.

Иргэд нь засгийн газраа бизнесийн ашиг сонирхол, баян хүмүүст л ээлтэй гэж хардаг.

Улаанбаатар хотын төв талбайд жуулчдын зургийг авч мөнгө олдог Д.Гантөмөр  "Зөвхөн гаднаас харвал л бид ардчилсан улс. Цөөн хэд нь тансаг амьдарч байгаа бол үлдсэн хүн ам ядуу байна."

Монгол бол БНХАУ, ОХУ-ын хооронд оршдог 3.4 сая орчим цөөн хүн амтай орон. Тус улсын засгийн газар нь том хөршүүдтэйгээ харилцаагаа хадгалахын зэрэгцээ АНУ болон түүний ардчилсан холбоотнуудтай шинэ харилцаа байгуулахыг эрэлхийлж буй. Хоёр хөрш, АНУ болон түүний холбоотнууд зөрчилдөх нь нэмэгдэж байгаа энэ цаг үед амаргүй ажил.

Сант Марал санал асуулгын байгууллагын захирал Л.Сумати тус улсын улс төрийн тогтолцоо нь нийт хүн ам бус цөөн хэдэн хүний эрх ашигт үйлчилж байна гэж хэлжээ. Тэрбээр АНУ-д ч ийм асуудал тулгараад байгаа гэдгийг онцлов.

Гэхдээ тэрбээр ихэнх монголчууд ардчиллын замаар тууштай явахыг хүсэж байгаа хэмээв. Л.Сумати “Коммунизм Монголд тохирохгүй. Энэ нь коллективист тогтолцоо. Харин бид бол хувийн үзэлтнүүд” гэжээ.

Сонгуулиар эрх баригч Монгол Ардын Нам ялах төлөвтэй байгаа. Гэхдээ өмнөх парламент шиг дийлэнх олонх байр суурь нь алдагдаж магадгүй юм.

Шинэ тогтолцоо нь илүү олон улс төрийн намууд парламентад суудал авах боломжийг гаргаж өгөх магадлалтай. Гэхдээ суудал авахын тулд саналын тодорхой босго хувийг давах хэрэгтэй.

2020 оны сонгуулиар эрх баригч намыг дэмжиж байсан Н.Балжинням одоо бодлоо өөрчилжээ. Тэрбээр “Шинэчлэл хийсэн нь зөв гэж бодож байна. Бидэнд дийлэнх олонх шаардлагагүй. Сөрөг хүчин ч гэсэн хүчтэй байх хэрэгтэй” гэсэн юм.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button