BTS-ийн Жимин цомог гаргахынхаа өмнө шинэ дуу цацлаа

BTS хамтлагийн Жимин “Muse” нэртэй ганцаарчилсан цомог гаргахынхаа өмнө шинэ дуу цацсан гэж тус хамтлагийн агентлаг өнөөдөр /2024.06.28/ мэдээлжээ.
“Smeraldo Garden Marching Band” нэртэй тус дуу нь БНСУ-ын цагаар 13:00 минутад бүх платформуудад цацагдсан байна.
Тус уран бүтээлийн нэр Жимин продакшны багийнхандаа өгсөн хочтой холбоо гэж эх сурвалжууд мэдээлжээ. “Smeraldo Garden Marching Band” Tommy Brown, Mr.Frank, Pdogg, GHSTLOOP нь нарт Жиминий өгсөн хоч юм.
Жимин 2023 онд гаргаж байсан “Face” нэртэй анхны бие даасан цомог дээрээ эдгээр хүмүүстэй хамтарч ажилласан байна.
Долоодугаар сарын 19-нд цацах “Muse” цомгийн онцлох уран бүтээл “Who” нь хип хоп болон R&B урсгалыг нэгтгэсэн дуу юм.
Жимин өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас хойш цэргийн алба хааж байгаа. BTS-ийн хамгийн отгон нь болох Жин энэ сарын дундуур цэргээс халагдаж ирсэн.
Цэргээс халагдаж ирснээ тэмдэглэн Жин мянган фэнээ тэврэх арга хэмжээ зохион байгуулсан юм.
Эх сурвалж: Yonhap
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.