Нийгэм мэдээ

"Наадмын гурван төрлийн автомашины зөвшөөрөл 21,000 төгрөгөөр борлуулж байна"

Баяр наадмын автомашины зөвшөөрлийг enaadam.mn сайтаар худалдаалж эхэлжээ.

Автомашины зогсоолын талаар тодруулахад, "Наадмын улаан, цэнхэр М, ногоон Г гэсэн гурван төрлийн автомашины зөвшөөрөл 21,000 төгрөгөөр борлуулагдаж байна.

  1. Улаан М зөвшөөрөл 200
  2. Цэнхэр М зөвшөөрөл 1,800
  3. Ногоон Г зөвшөөрөл 1,700 ширхэг худалдаанд гарсан.

Улаан, цэнхэр М зөвшөөрөл зөвхөн Хүй долоон худагт, ногоон Г нь Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт үйлчилнэ.

А, Б зөвшөөрөл цахимаар борлуулагдахгүй.

Автомашины дээрх гурван төрлийн зөвшөөрлийг долдугаар сарын 5-н хүртэл enaadam.mn сайтаар борлуулна" гэлээ.

Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх орчимд 7,850, Хүй долоон худагт 45,780  автомашины зогсоол бэлджээ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button