Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын Дээд шүүх Доналд Трампыг халдашгүй эрхтэй гэж үзлээ

АНУ-ын Дээд шүүх ерөнхийлөгчийн алба хашиж байсан хүмүүс эрүүгийн хариуцлага хүлээх тал дээр тодорхой хэмжээний халдашгүй эрхтэй гэсэн тогтоол гаргажээ.

Энэ шийдвэр нь шүүхийн өмнө олон хэрэг үүсээд буй Доналд Трампын хувьд томоохон ялалт юм.

Дээд шүүхийн консерватив үзэлтэй зургаан шүүгч ерөнхийлөгч нар албан ёсны үүргээ гүйцэтгэн хийсэн үйлдлүүддээ халдашгүй эрхтэй харин албан бус үйлдэлд хэрэг хүлээж болно гэж үзжээ.

Трамп энэхүү шийдвэрийг улсынх нь үндсэн хууль болон ардчиллын хувьд том ялалт байлаа гэж мэдэгдсэн юм.

Мөн АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Майк Жонсон Дээд шүүхийн шийдвэрийг сайшаажээ.

Жонсон “Өнөөдрийн шийдвэр нь ерөнхийлөгч асан Доналд Трамп болон ирээдүйн ерөнхийлөгчдийн хувьд ялалт юм. Харин Ерөнхийлөгч Байдены зэвсэг болгон ашиглаж буй АНУ-ын Хууль зүйн яам болон Жэк Смитийн хувь ялагдал” гэсэн байна.

Харин Ардчилсан намын гишүүд энэхүү шийдвэрийг Дээд шүүхийн нэр хүндэд халдсан гутамшиг хэмээн шүүмжилжээ.

Конгрессын Сенатын олонхын удирдагч Чак Шүмер “Өнөөдөр Америкийн хувьд харамсалтай өдөр боллоо. Манай ардчиллын хувьд харамсалтай өдөр” гэсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button