Сошиал трэнд

Диана гүнжийн даашинзнууд 300 мянган ам.доллараар зарагдав

Диана гүнжийн өмсөж байсан гурван даашинзыг "Kerry Taylor" дуудлага худалдаагаар борлуулжээ. Худалдаа эхэлсэн даруйд даашинзнууд шууд борлогдож, төсөөлөөгүй их үнэд хүрсэн гэж зохион байгуулагчид нь ярилаа. Эхний даашинз Catherine Walker-ийн бүтээл бөгөөд гүнж 1988 онд Трукийн ерөнхийлөгчийн айлчлалын үеэр өмсөж байжээ. Гүнжийн дуртай тоорын өнгөтэй уг даашинз 133 мянган ам.доллараар зарагдсан байна.

David and Elizabeth Emanuel урлангийн даашинзыг гүнж 1986 онд ханхүү Чарльзын хамт Бахрейнд айлчлахдаа өмсөж байжээ.

1984 онд хааны усан онгоцоор аялахдаа өмссөн улаан даашинз харин Jasper Conran-ийн цуглуулгынх.

Дуудлага худалдаагаар мөн хатан хаан II Элизабет, гүнж Маргарет нарын даашинзыг худалдаалжээ.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button