Гадаад мэдээДЭЛХИЙ

Оросууд дайны дараа илүү чинээлэг болов

2022 оны хоёрдугаар сард Владимир Путин мэдэгдэл хийж ОХУ Украин руу цэргээ оруулсан. Үүний дараа барууны орнууд ОХУ-ын эсрэг урьд өмнө нь байгаагүй хориг тавьсан билээ.

Олон хүн эдгээр хориг нь ОХУ-ын эдийн засгийг уналтад ороход хүргэнэ гэж бодож байсан юм. Гэвч эсрэгээрээ тус улсын эдийн засаг харин ч хүчирхэгжсэн байна.

Даваа гарагт /2024.07.01/ Дэлхийн банк дэлхийн орлогын түвшнийг 2023 оны нөхцөл байдалд тааруулан шинэчилсэн юм.

Тэгвэл Дэлхий банкны эдийн засагчид ОХУ-ын Палау болон Болгар улсын хамтаар дундаас дээш орлоготой ангиллаас өндөр орлоготой ангилалд шилжүүлсэн байна.

Харин Украины хувьд дунджаас доогуур орлогоос дээгүүр орлоготой гэх ангилал руу шилжсэн юм.

Тус тайланг бичсэн шинжээчдийн үзэж буйгаар бол ОХУ-ын эдийн засаг идэвхэжсэн нь цэргийн үйл ажиллагаа их хэмжээгээр нэмэгдсэнтэй холбоотой аж. Мөн худалдаа сэргэж, санхүү болон барилгын салбарын өсөлт эдийн засаг нь хүчирхэгжихэд нөлөөлсөн байна.

Дээр дурдсан хүчин зүйлсийн үр дүнд бодит болон нэрлэсэн ДНБ нь нэмэгдэж, нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 11 хувиар өсжээ.

Ийнхүү өндөр орлоготой орны тоонд багтсанаар ОХУ улсынх нь эсрэг олон мянган хориг тавьсан Их долоон оронтой зэрэгцэх боллоо.

Гэхдээ Дэлхийн банкны мэдээлэл нь гишүүн орнуудын хүлээлгэн өгсөн статистикийг ашигладаг. ОХУ өмнө нь Дэлхий банканд өгсөн тоо мэдээллээ хуурамчаар үйлдсэн гэх хэрэгт холбогдож байсан билээ.

Лондоны их сургуулийн коллежийн олон улсын харилцааны профессор Филип Кунклиф барууны хориг бүтэлгүйтсэн гэж хэлсэн байна. Тэрбээр “Эдийн засгийн тоо баримт байнга өөрчлөгддөг ч гэсэн барууны хориг арга хэмжээ бүтэлгүйтсэнийг бараг бүх баримт нотолж байна” гэсэн юм.

Эх сурвалж: Newsweek

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 5, 2024 08:19

За энэ ч худлаа даа

Зочин
Зочин
7 сар 5, 2024 08:32

Оросууд бөөнөөрөө зугтаж байна. энэ бол үнэн

Зочин⁰⁰⁰¹ⁿ
Зочин⁰⁰⁰¹ⁿ
7 сар 6, 2024 10:03
Reply to  Зочин

Мөрөөдөхөд мөнгө төлөх биш чи битгий горьд харин тэр �##�и�##�агч хурдхан шиг нэг тийшээ д�##�д ороосой орос улс мандан бадраг

за худлаа байхаа
за худлаа байхаа
7 сар 5, 2024 09:50

энгийн оросууд нь зугтах аргаа л хайж байгаа шдээ. ялангуяа хүүхдүүдээ баруунруу л явуулах сонирхолтой. цэргийхэн, цагдаагийнхан бол баяжиж байгаа байхаа.наад зах нь дайныг эсэргүүцсэн хүмүүсийг шоронруу явуулаад хөрөнгийг нь авч байгаа бузар этгээдүүд.

Зочин
Зочин
7 сар 12, 2024 06:51

Oros ruu 12000000 Ukraine irged orson mun tsagaachid tsubaj ba

Зочин
Зочин
7 сар 5, 2024 11:56

Америк тэргүүтэй барууны л�##�арууд бүгдээрээ нийлээд ганц орос орныг дийлэхгүй байгаадаа ичиж үхэх хэрэгтэй. Орос орон агуу гүрэн гэдгээ дэлхий дээр бат�##�ж байна. Одоо тактикийн цөмийн зэвсгээ хэрэглэх юм бол барууныхан баас шээстэйгээ холилдож үхэх нь тодорхой болжээ. Агуу Орос орон мандан бадрах болтугай. Орос ялнаа.

Зочин
Зочин
7 сар 5, 2024 12:29

Хуцжугайм шүү

Бодит байдал
Бодит байдал
7 сар 5, 2024 13:36

Украйны хамаг юмыг: суултуураас авахуулаад үр тариа, уул уурхайн бүтээгдэхүүн хүртэл бүгдийг хулгайлж орос руугаа зөөж байгаа.Хулгайгаар баяжаад хаа хүртэл явах вэ дээ.Хулгай хар мөртэй

Зочин
Зочин
7 сар 7, 2024 17:25

Гадаадын олон кампан орлого олоод нутаг руугаа явуулдаг байсан бол, оросууд өөрсдөө ажилаад орлого нь оросдоо үлддэг тул э/з өссөн.

Зочин
Зочин
7 сар 12, 2024 06:50

Dollars ezediin oros iin esreg daind yalagdsan 2009 ond orosiin ediin zasagiig ungah horigoor dotoodiin uimeen hiij putiniig solij ardchilalsan erinhiilugch orosod tabij orosiin hii tosond ezen suuh tusul yalagdsan Ukraine l suirlee

Холбоотой мэдээ

Back to top button